sonin.mn

Улсын бүртгэгчэээр шинээр томилогдсон болон ажлын байр сэлгэн ажиллаж байгаа албан хаагчдад иргэний, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн чиглэлээр онол, дадлага, бүртгэлийн цахим системийн мэдлэг олгож, ажиллах ур чадварыг дээшлүүлэх зорилго бүхий “Шинэ ажлын байр”  ээлжит сургалт  энэ сарын 16,17-ны өдрүүдэд боллоо .

Энэхүү сургалтаар улсын бүртгэгчийн эрх үүрэг, ажлын байранд тавигдах шаардлага, улсын бүртгэгчийн ёс зүй,  байгууллагын стандартыг хэрхэн дагаж мөрдөх,  иргэний, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай ойлголт, үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн актууд,  дээрх бүртгэлийн төрлүүд, түүний онцлог, анхаарах асуудлууд, цахим системийн хэрэглээ зэрэг сэдвийн хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын холбогдох Сургагч багш нар хичээлийг заан явуулав.

Шинэ ажлын байр сургалтын төгсгөлд нийслэл, орон нутгаас оролцсон нийт 23 суралцагч  уламжлал ёсоор иргэний бүртгэлийн үйл ажиллагааны цахим програм,  ажлын байр, шат дамжлагатай газар дээр нь танилцах дадлага хийж, санал бодлоо солилцсон юм.