sonin.mn

2014 оны 11 дүгээр сарын 27-ныөдрийн 10.00 цагийн байдлаар:

МОНГОЛ УЛСАД:

Улсын хэмжээнд Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, халдварт өвчин, гамшиг ослын талаар албан болон албан бус сувгаар мэдээлэгдээгүй байна.

ДЭЛХИЙ ДАХИНД:

Эбола вируст халдвар, дэлхий дахинд (албан мэдээ)

2014 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийг дуусталх хугацаанд дэлхийн 9 улсад 16001хүн өвчилж, 5738(36%) хүн нас барсан. 11 дүгээр сарын 18-наас хойш өвчний тохиолдол 584, нас баралт 230 хүнээр тус тус нэмэгджээ(хавсралт).

Өвчний дэгдэлт Гвинейд тогтворжиж, Либерит буурч харин Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт эрчимтэй хэвээр байсаар байна. Сүүлийн долоо хоногт тус улс орнуудад 600 батлагдсан тохиолдол шинээр бүртгэгджээ. Нийт 592 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 340(57%) хүн нас барсан бөгөөд өмнөх мэдээллээс хойш 8 шинэ тохиолдол, 11 нас баралтаар нэмэгджээ.

Эх сурвалж: ДЭМБ

Шуурхай удирдлагын төв