sonin.mn

Шинэхэн Ерөнхий сайдын гаргасан эхний шийдвэрvvд алдаа, оноог араасаа чирсээр аажуухан урагшилж л байна санж. АТГ-ын дэд дарга Б.Хурцыг гэрлийн хурдаар ТЕГ-ын дарга болгоотохсон чинь өөрийнх нь намын эсэргvv гишvvдээс эхлээд, эрх баригчдын өө сэвийг хэзээ ямагт харуулдан суудаг сөрөг хvчнийхэнд сайхан далим болж, эхний ажлаасаа халагдаагvй хvнийг дараагийн ажилд дур мэдэн томилж, хууль зөрчсөн гээд гөвvvлж эхэлсэн.

Тун удалгvй дээрх томилгооны талаар Ч.Сайханбилэг сайдын зөвлөхөөр томилогдоод удаагvй байгаа Ц.Мөнхтөр дарга “Хуульд зааснаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох, чөлөөлөх бол УИХ-аар асуудлыг оруулж, хэлэлцvvлэн батлуулдаг ч АТГ-ын дэд даргыг Тагнуулын ерөнхий газрын даргаар томилохдоо өөртэй нь санал солилцсон. Тухайн хvн өөрөө ажлаасаа чөлөөлөгдөх хvсэлтээ өгснөөр хуулийн дагуу болдог юм байна. Vvнд хууль зөрчсөн зvйл байхгvй.

Ерөнхий сайд бvтэц хvлээхгvйгээр томилгоо хийж болно. Төрийн ажил тасралтгvй vргэлжлэх ёстой” хэмээн залруулаад авсан. Тэгсэн ч Б.Хурцын асуудлыг заавал УИХ-ын байнгын хороогоор оруулах учиртайг хожуухан мэдэрснээр Хууль зvйн байнгын хороо яаралтай хуралдаж АТГ-ын дэд дарга Б.Хурцын лхагва гарагт гаргасан өөрийн хvсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хvсэлтийг 91,7 хувийн саналаар дэмжив.

Ингээд тус байнгын хорооноос АТГ-ын дэд дарга Б.Хурцыг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зvйлд заасны дагуу vvрэгт ажлаас нь чөлөөлөх дvгнэлт гарч, vдээс хойшхи чуулганы хуралдаанаар хэлэлцvvлэхээр болсон юм.

Уржигдар болсон Засгийн газрын хуралдаанаар ТЕГ-аас гадна ЦЕГ, ШШГЕГ шинэхэн даргатай болсон бол Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаад “Одоо чи замаа бод” хэмээн мэдэгдсэн билээ.

Хамгийн гол нь танхим нь хэзээ бvрэлдэх нь тодорхойгvй байгаа ч шинэхэн Ерөнхий сайд маань алдаа, оноотой томилгооноос гадна цагаан захтнуудын хуйвалдааны vvр уурхай болж, улсын төсөвт төвлөрөх учиртай хөрөнгө мөнгийг хамгийн ихээр хулгайлан шамшигдуулдаг Төрийн өмчийн компаниудтай холбоотой хоёр ч асуудлыг хэлэлцэж зохих шийдвэр гаргасан нь хамгийн эхний, хамгийн зөв шийдвэр боллоо.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг төрийн өмчийн компаниудын ТУЗ-д төрийн албан хаагчид ялангуяа яам, агентлагын дарга нар багтдаг бичигдээгvй хуульд цэг тавихаар болсон нь vндсэн цалингаасаа гадна зvгээр сууж байгаад өчнөөн мөнгө тоншдог цагаан захтнуудад томоохон цохилт болов.

Өнөөдөр Монгол Улсын хөрөнгийн зах зээл дээр 18 тэрбум хувьцаа эргэлдэж байдаг аж. Vvнийх нь 16 тэрбум нь төрийн эзэмшилд байдаг нь нийт хувьцааны 85 хувь нь ажээ. Гэтэл Төрийн мэдлийн компаниуд нь хувьцаат компани гэсэн мөртлөө хувьцаагаа ердөө ч гаргадаггvй, төрийн эзэмшлийнх гээд байлгаад байдаг.

Харин төрийн мэдлийнх гээд хав дарсан нөгөө хувьцаа, ногдол ашгаас хамгийн ихээр чимээгvйхэн, нэг ёсны сайтар халхлагдсан хулгайн аргаар завшигчид нь өөр хэн ч биш ТУЗ-ийн гишvvн нэртэй хурган дарга нар байсныг Ч.Сайханбилэг сайд хамгийн сайн мэддэгийн хувьд дээрх шийдвэрийг гаргав. Монгол Улсад Төрийн өмчийн оролцоотой болон хамтарсан 57 компани байдаг гэнэ.

Эдгээр компанийн ТУЗ-ыг Төрийн өмчийн хорооноос томилдог. Ингэхдээ төрийн захиргааны байгууллага, яам, агентлагийн дарга болон томоохон албан тушаалтан, мэргэжилтнvvд, төрийн албан хаагчдыг хамруулдаг нэг ёсны эрх мэдэлтнvvдийн шагналын албан тушаал байв. Төрийн өмчийн 57 компанийн ТУЗ-д хурган дарга сэтэртэй 470 гаруй нөхөр харъяалагдаж сар, улирал бvр vр дvнгийн шагнал, цалин урамшуулал нэрээр сая саяар нь халааслаж байжээ.

Дээрх 470 нөхрийн 170 гаруй төрийн захиргааны албан хаагчид буюу яам, агентлаг, газрын дарга нар байж. ТУЗ-ын гишvvд өөрийн компанид давуу эрх олгох, төрийн захиргааны ажилтнууд учраас төрийн зvгээс дарамт шахалт vзvvлэх, давхар ажил хашдаг учраас аль нэгийг нь орхигдуулдаг гээд олон сөрөг тал байж.

Учир иймд шинэхэн Ерөнхий сайдын зvгээс яам, агентлагын дарга нарыг ТУЗ-д байхыг хориглох шийдвэр гаргав. Харин салбараа сайн мэддэг мэргэжилтнvvдийг ТУЗ-д оруулж байх vvрэг өгсөн байна. Тvvнчлэн төрийн өмчийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал хvсэлтийг хэлэлцжээ.

Төрийн өмчийн компаниуд vр ашиггvй ажилладаг, хууль бус vйл явц өрнөдөг, хувьчлалтай холбоотой олон асуудал гарсаар байгаа. Шинэ хуулиар төрийн болон орон нутгийн өмчийг нэгтгэхээр хуулийн төсөлд тусгагдсан. Vvнтэй холбоотой дагаж мөрдөх журмыг хэлэлцэхийг Засгийн газрын зvгээс анхааруулав.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Төрийн өмчийн хороог татан буулгаж, Сангийн яаманд нэгтгэх учраас маш сайн судалгаа тооцоотой ажиллахыг Ч.Сайханбилэг сайд албатууддаа зөвлөжээ. Ямартай ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хамгийн анхны, хамгийн зөв шийдвэр нь энэ байлаа гэх хvмvvс олширч байгаа юм.

Эх сурвалж: