sonin.mn

Суут эзэн богд Чингис хааны Эрмэг цагаагч гvvнээс төрсөн Эр хоёр загал унаганы тухай сайхан тууж байдагсан. Арван гvvнд тэлээлж арга хийн онд оруулав. Эзэндээ дааган цагтаа унуулж, Vрээн цагтаа хуяглуулж,Тэр хоёр загалыг унаж, Алтай ханыг, Арлан авлаж, Хөхvй ханыг, Хөвчлөн авлав гээд л хөвөрч өгдөгсөн.

Тэгвэл энэ цагт эрх баригч АН, сөрөг хvчин МАН-ыг хөл хөсөр, гар газар болгон учралдуулж, энэ цагийн хамтрагч, маргааш өдрийн данс дугуйлагчид болгохоор өөрсдийн хvслээр учраагvй эрэгтэй, эмэгтэй хоёр хvн ойр ойрхон болзож, жил зургаан сарын хэврэгхэн нөхөрлөлийг хэр тааруухан гагнахаар хvчлэн зvтгэх болов.

Уг нь энэхvv “гарагийн болзоо”-ны шодоонд анхлан АН-ын бvлгийн дарга Д.Эрдэнбат даргын нэр тодорсон ч хашир нь дэндсэн мань дарга “Заалдагч талаас эрэгтэй хvн ирэх нь тодорхой тул эвийг нь олох хатан ухаан хэрэгтэй” хэмээж нэрээ татсанаар АН-ын намбалаг, царайлаг М.Батчимэг гишvvн төрийн хэрэг, тvмний төлөөх их vйлсэд цэцэн билгээ сорьж яваа билээ.

Тvvнтэй болзогч эрхэм бол Эр хоёр загалыг ижилгvй хурдан хөлөг болгогч хосгvй ухаант уяач буурлын хvv эрхэм гишvvн Су.Батболд тул бас ч гэж намба, буурь зааж алхаа гишгээгээ ч тvвшитгэх учиртай. Ийм л хоёр хvн салъя гэж салсангvй гэдэг шиг, учиръя гэж учирсангvй, болзоё гэж болзсонгvй гурав дахь хоногтойгоо золгоод байна.

Намбалаг, цэгцтэй эрэгтэй, эмэгтэй хоёр хvний ахалсан ажлын хэсгvvд байнга уулзаж, тухай бvрт нь мэдээлэл өгөхөө зарласныг vзвэл холбоотой хоёр хvний ахалж байгаа ажил тийм ч амархан санаан зоргоор бvдчихдэг ажил биш бололтой.

Эрх баригч АН-ынхан саяхан л нэг нvдээр ч хардаггvй байсан хамаг муу хvмvvс цугласан МАН-д хадаг яндар барин бөхөлзөх энэ хэцvv ажилдаа намба төрх, алхаа гишгээг нь шилэн сонгосон ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишvvн М.Батчимэг “Улс төрийн тогтвортой байдлыг хангах, тулгамдаад буй засаглалын хvндрэл, эдийн засгийн бэрхшээлийг шийдвэрлэх, дунд болон урт хугацаанд эдийн засгаа хөгжvvлэх, ард иргэдийн амьдралыг өөд нь татах, хувийн хэвшлээ хөгжvvлэхийн тулд ямар бодлогод хамтрах ажиллах талаар санал солилцох”-ыг урьтал болгож байгаа бол дээгvvр харсан шиг алхаж яваа Су.Батболд гишvvн “Арванхоёрдугаар сарын таван гэхэд Ерөнхий сайд бvтэц, бvрэлдэхvvний тухай хуулиа УИХ-д өргөн барьсан байх ёстой. Тэр хvртэлх хугацаанд зөвшилцөөд явна. Бидний ярих асуудал нэлээн өргөн хvрээг хамарч байгаа.

Аль нам Засагт орох, орохгvй, тэр нь орвол энэ нь орохгvй гэж ярих эрт байна. Улс орны эрх ашиг, нөхцөл байдлыг даван туулах асуудал улс төрийн намуудын хариуцлагын зvйл. АН, МАН-ын хоорондын зөвшилцөл улс төрийн хvчний эрх ашиг гэхээсээ улс орны асуудалд хэрхэн яаж ойлголцох нь чухал” гээд байгаа. Ийм л учиртай хоёр хvн холбоотой алхаад л байгаа.

Чухам юу болж дуусахыг одоогоор таагаад хэлчих Ванга байхгvй. Ганцхан vнэн юм гэвэл энэ хоёр хvнийг хvчээр шахуу холбочихоод байгаа МАНАН-гийн хувьд 2008-2012 оны УИХ-ын бvрэн эрхийн ихэнх хугацаанд хамтарсан Засгийн газар байгуулж, хэлтэй амтайхан сугадалцсан гэж байгаа.

Харин 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө хамтарсан Засгийн газар нь бут vсэрч, сонгуулиар засгийн эрх МАН-аас АН-д шилжсэн боловч тэд өдийг болтол хоёр тийшээ харж суучихаад байгаа. Ч.Сайханбилэг сайдын сайхан царайг муухай болгочихож ч мэдэх ийм л нэг холбоотой хоёр хvн яваад л байна. Юу болох бvv мэд.

Эх сурвалж: