sonin.mn

ЛОНДОН. /NHK/. Их Британийн хунтайж Уильям ирэх оны хоёрдугаар сарын сүүлээс гуравдугаар сарын эхний хооронд Япон болон Хятадад айлчилна. Түүний гэргий Кэтрин бие давхар учраас хамт явахгүй.

“Хунтайж Уильям Японд гурван өдрийн айлчлал хийнэ. Дипломат эх сурвалжийн мэдээлснээр, айлчлалыг хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 1-ны хооронд хийхээр төлөвлөсөн” гэж Кенсингтоны ордон мэдэгджээ.

Хунтайж Токио болон бусад хотод болох арга хэмжээнд оролцож, худалдаа, соёлын харилцан солилцооны талаар хэлэлцэнэ. Сонирхлынхоо дагуу зэрлэг амьтдын хууль бус наймаатай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх арга хэмжээнд хунтайж мөн оролцох ажээ.

Хунтайж Хятад, Японд анх удаа айлчлах гэж байна.

Хатан хаан II Элизавет, хунтайж Филипп нар 1975 онд Японд анх айлчилж байжээ. Уэльсийн хунтайж гүнж Дианагийн хамтаар 1986 онд Японд айлчилж байсан ба дахин 2008 онд Корнуоллын гүнгийн авхайтай хамт айлчилсан байна.

Гуравдугаар сарын 2-нд хунтайж Хятад улсад айлчилж, Шанхай хотод болох бизнес, аялал жуулчлалын харилцан солилцоог нэмэгдүүлэх зорилготой арга хэмжээний нээлтийг хийх ажээ. Мөн тэрбээр Бээжинд айлчилна.

Д.Нямтулга

Эх сурвалж: