sonin.mn

МОСКВА. /RIA Novosti/. 2013 оны 11 дүгээр сараас хойш Украинд хэвлэл, мэдээллийн долоон, тэдний зургаа нь тус улсын зүүн нутагт амь насаа алдсан бөгөөд наад зах нь 170 сэтгүүлч шархадсан байна.

Энэ тухай Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын /ЕАБХАБ/ хэвлэлийн эрх чөлөөний асуудал хариуцсан төлөөлөгч Дунья Миятовичийн тайланд дурдсаныг тус байгууллагын цахим хуудсанд нийтэлжээ.

Гарсан мэдээллээс үзвэл, өнгөрсөн онд Украинд сэтгүүлчдийг хулгайлсан, баривчилсан 80 орчим тохиолдол гарсан бөгөөд наад зах нь хэвлэл, мэдээллийн хоёр ажилтан хоригдсон хэвээр байна.

Илтгэлд мөн телевизийн редакцуудыг оролцуулаад 30 орчим редакц тонон сүйтгэх ажиллагаанд өртсөнийг тэмдэглэжээ.

Украинд сэтгүүлчид өдөр бүр халдлагад өртөж буй нь хэвлэл, мэдээллийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангахад гаргаж буй хүчин чармайлт хангалттай үр дүнд хүрэхгүй байгааг харуулж байна гэж ЕАБХАБ-ын хэвлэлийн эрх чөлөөний асуудал хариуцсан төлөөлөгч урьд нь мэдэгдэж байв. Тэрбээр мөн Украины зүүн нутагт болж буй мөргөлдөөний явцад сэтгүүлчдийг хулгайлах болон тэдэнд халдахаа зогсоох ёстой гэж  удаа дараа тэмдэглэжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: