sonin.mn
Тавантолгой Цахилгаан Станц төслийн хөрөнгө оруулагчийг сонгох олон улсын шалгаруулалт үргэлжилж байна. Төсөлд хөрөнгө оруулахаар өрсөлдөж буй Франц, Солонгосын хамтарсан GDF & SUEZ & POSCO Energy консерцумын баг 11 дүгээр сарын 26-28 өдрүүдэд цахилгаан станцын талбай, усны шугам, цахилгаан дамжуулах агаарын шугам зэрэг дэд бүтцийн төлөвлөсөн талбайд ажиллаа. Японы Marubeni корпораци, Kansai electric, Солонгосын Daewoo Engineering компаний багууд 12 дугаар сард төсөл хэрэгжих талбайд ажиллана. 
 
Төсөлд хөрөнгө оруулах өрсөлдөөнт саналыг эдгээр компаниудаас 2015 оны 2 дугаар сард хүлээн авах бөгөөд хөрөнгө оруулагчийг шалгаруулах бүхий л харилцааны ил тод, шударга байдлыг хангахын тулд Америкт төвтэй Deloitte аудитын компани хяналт тавин ажиллаж байгаа юм.  
 
Эх сурвалж: "www.ttpp.mn"