sonin.mn

МЕХИКО. /BBC/. Эсэргүүцлийн ажиллагааг дарах үеэр 43 оюутан сураггүй алга болсны дараа улсынхаа цагдаагийн байгууллагыг шинэчилнэ гэж Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето мэдэгджээ.

Цагдаагийн байгууллагыг шинэчлэх төлөвлөгөөнийн хүрээнд тус улсын цагдаагийн бүх хэсгийг нэгтгэх төлөвтэй байна. Одоо Мексикт цагдаагийн хоёр хэсэг, янз бүрийн мужийн 30 орчим хэсэг, мөн хотын цагдаагийн нэг мянган хэсэг байдаг ажээ.

Мексикийн Ерөнхийлөгч мөн Герреро болон тус улсын баруун өмнөд нутгийн өөр хэд хэдэн мужид тусгай ажиллагаа явуулж эхэлснийг мэдээлжээ.

Герреро мужийн Игуала хотод цагдаа нартай мөргөлдсөний дараа есдүгээр сарын 26-нд эсэргүүцлийн ажиллагаанд идэвхтэй оролцож байсан 43 оюутан сураггүй алга болсон билээ. Тухайн үед эсэргүүцлийн ажиллагаанд оролцсон олон хүнийг цагдаа нар авч явсан гэж нүдээр үзсэн хүмүүс мэдээлжээ. Мөргөлдөөний үеэр зургаан хүн амиа алдаж, 17 хүн шархдаж, 57 хүн сураггүй алга болсноос 14 нь хожим гэртээ буцан ирсэн байна.

Игуала хотод сураггүй алга болсон оюутнуудын хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан этгээд 40 гаруй залууг хөнөөснөө хүлээсэн гэж Мексикийн Ерөнхий прокурор Хесус Мурильо Карам энэ сарын эхээр мэдэгдсэн билээ.

Д.Жаргал

Эх сурвалж: