sonin.mn

КИЕВ. /NHK/. Өрнөдийн талыг баримтлагч Арсений Яценюк Украины Ерөнхий сайдаар дахин сонгогджээ.

Оросын талыг баримтлагч, Украины Засгийн газар хоёрдугаар сард унаснаас хойш Ерөнхий сайдын албыг хашиж буй Арсений Яценюкийг албан тушаалд нь хэвээр үлдээх эсэхийг шийдэх парламентын санал хураалт өчигдөр болжээ. Мөн Ерөнхий сайдын орлогч Владимир Гройсманыг парламентын даргаар сонгожээ.

Өнгөрсөн сард болсон парламентын сонгуулиар өрнөдийн талыг баримтлагч нам ялсны дараа санал хураалт болсон. Ерөнхийлөгч Петр Порошенко тэргүүтэй Порошенко эвсэл болон Яценюк тэргүүтэй Ардын фронт нам зэрэг таван нам эвсэл бүрдүүлсэн.

Оросын талаар хатуу бодлого баримталдаг А.Яценюк ЕХ, түүнчлэн НАТО-д нэгдэхийг уриалсаар байна.

Таван жилийн дотор Украин улс ЕХ-ны гишүүн болох боломжийг олгох шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг Порошенко парламентад үг хэлэх үеэрээ уриалжээ.

Мөн тэрбээр, цэргийн эсвэлд үл нэгдэх бодлогоосоо татгалзах хэрэгтэйг цохон тэмдэглэжээ.

Ийм алхмууд нь ОХУ болон Украины хоорондын хагарлыг улам гүнзгийрүүлнэ гэж үзэж байна.

Хэрвээ Украин ЕХ-нд нэгдвэл Оросын эдийн засагт нөлөөлнө гэж ОХУ мэдэгдсэн. Украиныг НАТО-д нэгдэхийг эсэргүүцэж байгаагаа мөн тус улс мэдэгджээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: