sonin.mn

БЕРЛИН. /NHK/. “Эбола”-гийн халдвар авсан өвчтөнийг тээвэрлэхэд зориулсан анхны нисэх онгоцыг Герман улс гаргажээ.

Германы “Lufthansa” агаарын тээврийн компани нисэх онгоцыг тоногложээ. Гал тогоо, тээшний тасалгаа болон зорчигчийн ихэнх суудлыг авч, оронд нь өвчтөнийг тээвэрлэж байхдаа нарийн эмчилгээ хийх боломжтой эрүүл мэндийн байгууламжаар тоногложээ. Вирус тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс агаарын даралтыг бага байлгах хоёр давхаргатай хаалт мөн суулгасан байна.

Халдварт өвчний тархалт намжих төлөв ажиглагдаж байна. “Эбола”-гийн халдвар авсан болон авсан байх магадлалтай хүний тоо 15 мянга болсон гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдсэн.

Олон улсын хамтын нийгэмлэгийн хариу арга хэмжээ дутмаг учраас өвчний тархалт тэлсээр байна гэж нисэх онгоц танилцуулахад оролцсон Германы Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер мэдэгджээ. Мөн тэрбээр, тархалтыг зогсооход нэмж дэмжлэг үзүүлэхийг уриалсан байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: