sonin.mn

МОСКВА. /RIA Novosti/. Ким Жөн Уны удирдлаган дор БНАСАУ-ын сөнөөгч нисэх онгоцны эмэгтэйчүүдийн анги нэгтгэл улсынхаа удирдагч  анх удаа сургууль хийжээ.

Умард Солонгосын армид эмэгтэйчүүдийн дивизийг бүр 1993 онд байгуулсан боловч эмэгтэй нисгэгчид урьд нь дуунаас хурдан орчин үеийн сөнөөгч онгоц бус, харин сэнсэн хөдөлгүүртэй хуучирсан онгоц ашигладаг байжээ.

Ёнхап агентлагийн Умард Солонгосын хэвлэлүүдийн мэдээллийг иш татан уламжилснаар, Ким Жөн Ун удирдагчтай нисгэгчид сөнөөгч онгоцоор газраас хөөрч, буух сургуулийг амжилттай хийжээ. Нисгэгчид Ким Жөн Уны тушаалаар хэдхэн сарын өмнөөс сургууль хийж эхэлсэн байна.

Ким Жөн Ун эмэгтэй нисгэгч нарт цэцгийн баглаа бэлэглэж буй зургийг үйл явдлын мэдээллийг газар дээрээс нь сурвалжилсан Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг нийтэлжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: