sonin.mn

Увс аймаг дахь хилийн хариуцсан хэсгээр энэ сарын 10, 14-ний өдрүүдэд хилийн дугаар тэмдгийн чиглэлээр ОХУ-ын талаас бэлчээрээр зургаан тооны үхэр улсын хил давж ирснийг хилчид илрүүлжээ.

Дээрх малыг дугаар тэмдгийн чиглэлээр буцаан гаргаж ОХУ-ын талд хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн шугамаар мэдэгдсэн байна. Түүнчлэн Баян-Өлгий аймаг дахь хилийн хариуцсан хэсгээр энэ сарын 10-ны өдөр хилийн дугаар тэмдгийн чиглэлд 25 тооны үхэр бэлчээрээр улсын хилд тулсныг хилчид илрүүлжээ. Улсын хилд тулсан малыг хилчид эздэд нь хүлээлгэн өгснөөр тэдэнд учирч болох 50 гаруй сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлсэн байна.

Б.Туул



Эх сурвалж: