sonin.mn

АН, МАН-ын зөвшилцөх ажлын хэсгүүдийн хамтарсан хуралдаанаар Засгийн газарт хамтрах эсэх болон эдийн засгийн хүндрэлийг эрсдэл багатай даван туулах  асуудлаар  зөвшилцөлд хүрчээ.

Тэд зөвшилцлийн протоколоо эцэслэн баталсан хэмээн эх сурвалж өгүүллээ. Өнөө өглөө МАН-ын Удирдах зөвлөл  хуралдаж, бага хурлаа 13 цагаас хуралдуулахаар болсон байна. МАН-ын бага хурлаар тус нам Засгийн газарт хамтран эсэхээ эцэслэн шийдэх юм.