sonin.mn

ПАРИС. /ITAR-TASS/. Нигерийн Като хотын гол сүмд баасан гарагийн мөргөлийн үеэр цуврал дэлбэрэлт болсны улмаас амиа алдсан хүний тоо 120 болж, өссөн тухай Франс-Пресс агентлаг мэдээлжээ.

Нигерийн Цагдаагийн удирдах газрын төлөөлөгчийн мэдээлснээр, халдлагыг сүмд дайран орсон амиа золиолслогч хоёр террорист үйлдсэн байна. Үүний дараа үл таних зэвсэглэсэн этгээдүүд хоргодох газар хайхыг оролдож байсан хүмүүс рүү гал нээжээ.

Халдлагад наад зах нь 15 босогч оролцсоноос дөрвийг нь газар дээр нь устгасан байна. Бусад нь зугтаж амжсан гэж Като хотын цагдаагийн газар мэдээлжээ.

Одоогоор халдлагын хариуцлагыг хэн ч хүлээгээгүй байгаа боловч “Боко харам” бүлэглэлийн босогчид үйлдсэн гэдэгт хүчнийхэн итгэлтэй байна. Нигерийн хойд нутагт лалын халифт улс байгуулахыг оролдож буй тус бүлэглэл Засгийн газартай зэвсэгт тэмцэл явуулж байгаа юм.

“Боко харам” бүлэглэлийн босогчдын үйлдсэн халдлагын улмаас Нигерид өнгөрсөн таван жилийн хугацаанд 10 мянга гаруй хүн амиа алдсан байна.

Д.Жаргал