sonin.mn

ЖЕНЕВ. /RIA Novosti/. Энэ сарын 25-ны байдлаар Гвиней, Либери болон Сьерра-Леон улсад “Эбола” вирусийн халдвараар нас барсан хүний тоо 6928 болсон тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээллээ.

Энэ тоонд вирусийн халдвар аван нас барсан нь нотлогдсон, мөн үхлийн аюулт вирусийн халдвараар нас барсан гэж таамаглаж буй тохиолдлын аль алиныг оруулжээ. ДЭМБ-ын мэдээлснээр, дээрх гурван оронд халдвар авсан нийт хүний тоо 16169 болсон байна.

Урьд нь ДЭМБ дэлхийн найман орны мэдээллийг нийтэлсэн юм. Уг мэдээлэлд “Эбола”-гийн халдвараар нас барсан хүний тоо 5689 болж, 15935 хүн халдвар авсан тухай дурдсан байв.

Д.Жаргал