sonin.mn

ХОНКОНГ /СЯНГАН/. /ITAR-TASS/. Өнгөрсөн шөнө Хонконгт цагдаа нар болон жагсагчдын хооронд дахин мөргөлдөөн гарах үеэр 28 хүн баривчлагджээ. Энэ үеэр хэдэн арван хүн гэмтэж бэртсэнээс найм нь хэв журам сахиулагчид байна.

Эсэргүүцлийн ажиллагаанд оролцогсод гурав хоногийн өмнө жагсагчдын босгосон бэхлэлтийг зайлуулж, майхан хуаранг буулгасан Монгкок дүүргийг дахин эзлэн авахыг  оролджээ. Жагсагчдыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий, бороохой, хийн баллон ашигласан байна.

Монгкок дүүрэгт хууль сахиулах байгууллагуудын ажилтнуудыг олноор нь татаж байгаа аж.

Тус дүүрэгт жагсагчдын босгосон бэхлэлтийг зайлуулах хоёр өдрийн ажиллагаа лхагва гарагт дууссан бөгөөд хоёр сар саатаад байсан авто замын хөдөлгөөн сэргэсэн байна.

Д.Жаргал