1990 оноос хойш Монголд сүм суварга босгож, үндэсний уламжлал хэмээн уул овоо тахих нэрийн доор шашны үйл ажиллагаа ил далд зохион байгуулалттай нэн идэвхэжсэн нь дэлхийн далд колоничлолын бодлоготой сүрхий уялдаа холбоотой болох нь мэдэгдэж эхэллээ.

Үүний нэг жишээ нь Ринбүчи нарын сүлжээ юм. Энэхүү сүлжээний дээд удирдлага нь Лондон, Парист төвтэй байдаг нь гайхал төрүүлж байна. Мөн барууны Христосууд Буддизмыг шүтэгч болж жүжиглэж дорно дахины гүн ухаан гэдэг нэрийн дор шоу тоглох болов. Хамгийн том шоу 1989 онд 14-р Далай ламд Нобелийн энх тайваны шагнал өгснөөр эхэлжээ.

Нобель нас барахдаа ийм зүйл ангид шагнал өгөхийг гэрээслээгүй. Массончууд буюу дэлхийн нууц нийгэмлэгийнхэн колоничлолын бодлогод идэвхтэй хувь нэмэр оруулсан нөхдүүдэд энхтайваны гэдэг нэрийн дор Нобелийн шагнал нэртэй урамшуулал олгох болсон байна.

Их Монгол улсын газар нутгийг нууцаар хуваахад гарамгай гавъяа байгуулсан Теодор Рузвельт энэ шагналыг анх хүртжээ. 1994 онд Парижад барууны Ринбүчи нарын шавь нар Далай ламтай уулзалт зохион байгуулж АНУ-ын элчин сайдын яамнаас америк явах гэж байгаа хүнийг ярилцлагад оруулдаг шиг ном хийнэ гэдэг нэрийн дор байцаалтанд оруулжээ. Уг байцаалтыг удахгүй хэвлэхээр бэлтгээд байна.

Байцаалт авагчид өөрсдийгөө сонгомол ард түмний Бурханаас сонгосөн төлөөлөгч нар гэж хэлэхэд Далай лам: -Та нар еврей байна ш дээ, намайг хаана ч явсан ямар нэг Ринбүчийн шавь, бурханы шашныг шүтэгч, дорнодахины гүн ухааны бишрэгч хэмээн ярьдаг еврей нар дагалддаг юм.

Тэд л бурханы шашин бол шинжлэх ухааны шашин гэж яриад байдаг юм. Тэр ч байтугай Энэтхэгт дүрвэж ирсний дараа Жоунглагийн дотны нөхөр нэг еврей БНХАУ-д байгаа төвдүүд ямар их аз жаргалтай амьдарч байгаа талаар ярьж, бүр кино авчирсан гээч гэжээ.

1990 онд Бакула Ренбүчи гэж нэг хүн элчин сайд болж Энэтхэгийг төлөөлөн Монголд ажиллаж байсан байна. Манай бүх дарга нар, баячууд, томчууд бүгд л нэг нэг Ринбүчитэй гэнэ.

1994 онд болсон ярилцлагадаа Далай лам: Надад ямарч ид шид байдаггүй, байдаг байсан бол Ден Со Пин-г цааш харуулчихсан ш гэж хэлсэн байдаг.

Тэрээр: -Би бол жирийн лам хүн, хойд насандаа амар амгалан байх тухай л номлодог. Саяхан Монгол улсын Их хурлын гишүүн, миний найз, нэг дарга Гандангийн лам нартай ирсэн. Тэр хорт хавдар тусаж мөдхөн хорвоог орхих болсон гэдгийг би ойлгосон.

Тэгээд би түүнд түргэн эдгэрвэл нэг сайн, эдгэрэхгүй бол хойд насандаа амар амгалан бхйх тухайгаа л бодох болжээ гэж хэлэхэд тэр хүн түгшүүр айдсаасаа салж байлаа гэх аясын үг хэлжээ. Мөн Н.Энхбаяр шүүх хурал дээр Энэтхэгт Ринбүчи нарын шавь болж тусгай курст сууж байснаа мэдэгдэж байсан.

Манай баячууд 2014 оны заслаа дандаа Төвд, Энэтхэгээс залсан Ринбүчи нарын шавь нараар хийлгэсэн сурагтай. Ринбүчи нарын цаана ивээн тэтгэгч, саятан нэртэй дэлхийн нууц нийгэмлэгийн нөхдүүд байдаг ажээ.

Ийнхүү "Зейт гейст" хөдөлгөөний судалгаагаар дэлхийн дөрвөн том шашин хэмээх нь нэг эзэнтэй, нэг захиалагчтай бөгөөд буддизмын гүн ухаан, дорно дахины гүн ухаан, бурханы шашин гэдэг нь мөн л барууны тархи угаалт-далд колончлолын бодлого гэдгийг манай мунхагууд ойлгоосой билээ.

Эх сурвалж: “Хөх толбо” сонин