sonin.mn

Бид хөгжлийн манлайд яваа мэт мэдрэмж төрөх юм. Хүн төрөлхтөн аль ч цаг үед хамгийн сайн сайхан амьдрал гээчид тэмүүлж ирсэн. Эхлээд галтай боллоо. Ингээд дэс дараагаар нь бичвэл их урт болно л доо.

Тиймээс шууд аж үйлдвэр рүү орьө. Хэн үйлдвэрлэж байна тэр нь сайхан амьдардаг цаг өнгөрсөн зуунд тохиосон юм. Түүний дараа хэн нь шинэ төхнологи эзэмшиж байгаа нь тэргүүлдэг боллоо. Энэ мэтчилэнгээр явсаар түргэн хоол идээгүй, IРhоne утас бариагүй бол бараг хүн биш дээрээ тулчихаад байв.

Гэтэл өнөөдөр эргээд хамгийн сайхан амьдралтай улс орнуудыг дэд бүтэц, барилга байгууламжаар нь биш амар тайван тосгон, суурин ихтэйгээр нь хэмждэг болсон байна. Жуулчдын хамгийн очих дуртай газруудыг дэлхийн "газрын мухар”-ууд эзлэв.

Хөгжил дэвшлээс нийтээрээ зугтах, айх хандлага хүчээ авлаа. Үүнд манай орон шиг тохирсон улс байхгүй л дээ. Харин ирэхгүй байгаа шалтгаан нь угтаж авах хүнгүйд л байгаа юм.

Хөгжлийн барианд орох гээд уралдаж явтал тэд буруу бариа руу гүйснээ мэдээд жаахан хадуурчихсан биднийг чиглээд явж байна гээд төсөөл дөө. Сайхан биш гэж үү. Америкт Кевины хууль гэж алдартай хууль бий. Нэгэн хүү түргэн хоол идээд нас барсан хэрэг л дээ.

Ээж нь зургаан жил шүүхэдсэний эцэст “МС Донайлд”-ыг ялсан юм. Тэгээд энэ хууль батлагдаж. Хөөрхий хүү элдэв бодисоор бордон аж үйлдвэрт үржүүлсэн тахианы мах идээд хорвоог орхижээ. Цөөхөн хэдхэн хүний гарт хамаг бараа төвлөрөх, эдийн засгийн үр ашигтай био үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэх хичнээн хортой болохыг ойлгоцгоолоо.

Тиймээс мөнгөтэй бөгөөд өөртөө хайртай. Аль эсвэл бүр өөрийгөө зүгээр л хүндэтгэдэг хүний хүнсний хэрэгцээ нь саван дотор бордсон өөхөн бөмбөг биш байгальд идээшилсэн амьтны мах болж хувирсан. Гэтэл бидэнд үүнээс өөр юм алга шүү дээ.

Утаа униартай, зовлонтой зүдгүүртэй мэт андуурах нь их байна. Харин энэ дөрвөн уулын дундаас гарахад цэлмэг хөх тэнгэр, сэнгэнэсэн цэвэр агаар, сэтгэл тэнийлгэсэн байгаль, экологийн цэвэр бүтээгдэхүүн, эвдрээгүй хүнлэг ард түмэн 1,5 сая км хавтгай дөрвөлжин нутагт байна даа. Ямрав дээ.

Ж.Баяр

Эх сурвалж: