sonin.mn

Ч.Сайханбилэгийн удирдсан Засгийн газар өнөө өглөө 00.10 цагийн үед албан ёсоор бүрдэж, үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.
Шийдлийн гэх тодотголтой Засгийн газрын сайд нар анх томилогдохдоо  УИХ-аас хэдэн хувийн санал авсан болон намынхаа аль фракцид багтаж буйг танилцуулья.



1. У.Хүрэлсүх . 98.3 хувийн саналаар буюу хамгийн өндөр саналаар сонгогдсон. Зүүний хүчний холбооны тэргүүн.
2. Н.Төмөрхүү. 98.2 хувийн саналаар сонгогдсон. Зүүний хүчний холбооны гишүүн.

3. С.Эрдэнэ. 98.1 хувийн саналаар сонгогдсон. "Шонхор" фракци.
4. Д.Цогтбаатар. 96.6 хувийн саналаар сонгогдсон. Зүүний хүчний холбооны гишүүн. Эхнэр нь “М-Си-Эс” группын охин компаний захирал. Сү.Батболдтой мөн сайн ойлголцдог.
5. Д.Эрдэнэбат. 96.6 хувийн саналаар сонгогдсон. МҮДН фракцийн гишүүн.\
6. Ж.Эрдэнэбат. 96.6 хувийн саналаар сонгогдсон. У.Хүрэлсүхийн хүн буюу Зүүний хүчний холбооны гишүүн. Сү.Батболдтой мөн сайн ойлголцдог.
7. Л.Гантөмөр. 95 хувийн саналаар сонгогдсон. “Нэг Ардчилал” фракци.
8. Д.Дорлигжав. 94.9 хувийн саналаар сонгогдсон. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн баг.
9. М.Энхсайхан. 94 хувийн саналаар сонгогдсон. МҮАН-ын дарга.
10. Ц.Цолмон. 93.4 хувийн саналаар сонгогдсон. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын ойрын нөхөр болоод 2 жил болж буй.
11. Л.Пүрэвсүрэн . 93.3 хувийн саналаар сонгогдсон. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн баг.
12. Д.Зоригт . 93.2 хувийн саналаар сонгогдсон. МҮДН фракци.

13. С.Чинзориг . 92.7 хувийн саналаар сонгогдсон. Сү.Батболдын фракци. Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад нь зөвлөхөөр ажиллаж байсан.
14. Д.Оюунхорол 93.1 хувийн саналаар сонгогдсон. Сү.Батболдын фракци.
15. Р.Бурмаа. 91.5 хувийн саналаар сонгогдсон. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн баг.  Албан ёсоор МоАХ-д харьяалагддаг.
16. Г.Шийлэгдамба. 88.3 хувийн саналаар сонгогдсон. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн холын хамаатан, “баруун гар”.
17. Р.Жигжид. 86.4 хувийн саналаар сонгогдсон. “Шонхор” фракци. Өмнөх сайд Д.Ганхуягийн их сургуулийн нэг ангийн найз.
18. С.Баярцогт. Хамгийн бага буюу 75 хувийн саналаар сонгогдсон. “Алтан гадас” фракци.

Өөрөөр хэлбэл энэ Засгийн газарт

МАН-ын Зүүний хүчний холбоо фракци 4, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн баг 3,  АН-ын "Шонхор" фракци 2,  АН-ын МҮДН фракци 2, МАН-ын  Ерөнхий сайд асан Сү.Батболдын фракци 2,   "Алтангадас" фракци Ерөнхий сайдтайгаа нйилээд 2, МАХН 2, МҮАН 1, АН-ын "Нэг Ардчилал" фракци тус тус 1 сайдтай байна. МАН-ын голлох гэгддэг хотын фракци мөн Х.Баттулгын МоАХ  харин сайдын суудалгүй хоцорчээ.

М.Гал