УИХ-ын гишүүн Г.Уянгатай ярилцлаа.
-АН, МАН, МАХН-МҮАН хамтран Засгийн газар байгуулж байна. Ингэж бүгдээрээ хамтрах нь улс орныг өнөөдрийн эдийн засгийн хүнд байдлаас гаргана гэж яриад байгаа. Та яаж харж байна вэ?
-Би итгэхгүй байна. Энэ засаг бол өмнөх МАНАН-гийн нэг хувилбар. Эдийн засгийг өөд татах тухайд энэ Засгийн газар хэдхэн тодорхой алхам хийх гэж байна. “Оюу толгой”, “Таван толгойг” зарах нь. Засгийн газрын өрийн босгыг нэмээгүй ч хувийн компаниудад Засгийн газраас баталгаа гаргаж өгөх болж байна.
Мэдээж Засгийн газрын өр нэмэгдэхгүй ч улсын өр нэмэгдэнэ. Одоо ч манай улсын өрийн гуравны хоёр нь хувийнхны өр, үлдсэн нь Засгийн газрын өр. Хэдхэн том компанид Засгийн газар өрийн баталгаа гаргаж өгөөд тэднээр дамжуулж зээл авна.
Тэр нь мэдээж уул уурхайтай холбоотой компаниуд, банкныхан л байна шүү дээ. Тэдний асуудлыг л шийдэх гэж байна. Байгаа нөхцөл байдал нь бахь байдгаараа, олсон мөнгөө тэрүүхэндээ эргэлдүүлээд, төсвөө хэдхэн том компанийн өрийн барьцаанд тавьчихаар босч чадахгүй.
Манай эдийн засгийн цусны эргэлт банкуудад очоод бөглөрчихдөг юм. Систем энэ бөглөөсийг гаргаж чадахгүй байгаа учраас тэрүүхэн тэндээ цус нь нөжрөөд, хөл гар нь хөрөөд хөшчихсөн өвчтэй хүн шиг эдийн засагтай байгаа юм.
Засгийн газар өрийн баталгаа гаргаснаа өр биш зүтгэнэ гэдэг жаахан хүүхэд нүдээ аньчихаад бусдад харагдахгүй байна гэж итгэхтэй адил инээдэмтэй л хэрэг болж байгаа юм даа. Одоо МАНАН-гийн олигархиудаа тэтгэсэн, тэдэнд үйлчилдэг эдийн засгийг л эндээс харж болно. Өөр юу ч хүлээх хэрэггүй, эдийн засаг улам бүр олигархжина.
-Засгийн газрын бүтэц ойлгомжтой боллоо. Бүрэлдэхүүнд нь орж ажиллах сайд нар тодорхой болчихлоо. Хэр нүдээ олсон гэж бодож байгаа вэ?
-Ерөнхийдөө хийх ажлыг нь сая хэллээ, түүндээ хэрэгтэй гэж үзсэн хүмүүсээ л сонгож авлаа. Гэхдээ энд тэнд нь гоёл чимэг наахаа наадуул чинь андахгүй л дээ.
-Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын үйл ажиллагаа бараг шөнийн 1.00 цаг хүртэл үргэлжиллээ. Та нэлээд бухимдалтай байсан. Гэхдээ бүлгийнхээ асуудлыг тэнд тавих шаардлага байсан уу гэж шүүмжлэх хүмүүс байлаа...
-Энэ бол Монгол Улсын их хурал. Энэ дотор болж байгаа бүхнийг мэдэх эрх олон нийтэд бий. Ингэснээрээ Монголын төр хэрхэн ялзарч дуусч байгааг, зайлшгүй өөрчлөх шаардлагатайг мэдэж, үүний төлөө юу хэрэгтэй талаар хэлэлцүүлэг нийгэмд өрнөөсэй гэж хүсч байсан.
Эцсийн дүндээ нийгэм ч Үндсэн хуулийн өөрчлөлт гарцаагүй гэдгийг олж мэдвэл энэ зовлонт үеийг хурдан гэтлэхэд нэмэртэй болов уу гэж бодох юм. Бүлгүүдэд байгаа талцал хуваагдал, зовлон ч бас л Монголын зовлон. Энэ бүхнийг анатомоор нь мэдэж байж зөв шийдэл олно шүү дээ.
-Шөнө дөлөөр хуралддаг дүрэм журмын талаар та асуусан. Гэхдээ Шударга ёс эвслийн бүлгээс болж чуулган орой хуралдахдаа хүрсэн гэлцэж байгаа...
-Хэнээс нь ч болсон юм, бүү мэд. Бүлэг юу байхав, МАХН өөртөө оногдсон сайд нараа томилох гээд л удсан бололтой юм.
-Парламентад суудалтай намууд эвсээд, хамтдаа улс орноо аваад явъя гэж байхад ганцаараа утоп зүйл ярих нь онцгүй байна гэж таныг дүгнэх хүмүүс ч байна...
-Үндсэн хуулийн өөрчлөлт хийж улс төрөө цэгцлээд улс орноо зөвөөр цааш авч явах тухай миний яриа тийм үл гүйцэлдэх мөрөөдөл үү, одоогийнхоо энэ байдлаар явсаар цэнгэлийн манлайд хүрнэ гэж итгэх нь үл гүйцэлдэх мөрөөдөл үү?
Та юу гэж бодож байна. Би ямар ч утоп юм яриагүй. Бодит байдлыг хэлсэн, бодит гарцыг санал болгож байгаа. Одоо тэгээд хамтраад улс орныг хааш нь чирэхийг харцгаая л даа. Би бол буруу гэдгийг нь хэлж өөрөөс шалтгаалах бүхнээ л хийлээ.
-Үнэндээ таны чуулган дээр үг хэлсэн үйлдлийг популизм хийж байна гэдэг утгаар харах хүмүүс байсан. Та юу хэлэх вэ?
-Популизм гэдэг үг л чөтгөр дарах тарни нь болж дээ. Зарим нь энэ үгээ ч сайн мэдэхгүй, аягүй бол популизм гэдэг нь нэг иймэрхүү жижигхэн шар чөтгөрийг хэлдэг гэж боддог болсон бололтой. Би популизм биш бодит байдлыг ярьдаг.
Харин манайхан өөрсдөө амьдралаас тасарчихаад миний ярьж байгааг популизм гэж бодоод байна. Энэ виртуаль сэтгэлгээ дээрээсээ доороо хүртэл, ялангуяа цахим орчинд түгээмэл байна. Монголд хоёр өөр ертөнц зэрэгцэн оршиж байгаа ч нэгнээ мэдэхгүй байна. Нэг дэх нь миний хэлдэг баруун зүүн дөрвөн зам, ордон-зайсан гэсэн тойрог, энэ тойрогт виртуал сэтгэлгээ ноёлсон, нөгөөх нь бодат ертөнц түүнийг бүслээд оршиж байгаа шүү.
Эмнэлгээр яваад шалан дээр хүүхдээ тэврээд хэвтэж байгаа ээжүүдийг харсан хүн энэрэнгүй нийгэм амжилттай байгуулж байна гэж итгэх үү? Цэцэрлэгээр орвол, захын хорооллоор явж үзвэл, сургуулиар орж үзсэн хүнд энэ нийгэм хүмүүнлэг санагдах уу? Энэ чуулганы хуралдааныг цаг алгасалгүй үзсэн хүмүүс ардчилсан нийгэмд байгаа гэж ойлгох болж байна уу? Ийм орчинд миний хэлж байгаа бүхэн популизм биш бодит байдал юм байна гэдгийг тэд биш ч олон нийт ойлгож байгаа.
25 жилийн эрх чөлөө, хүмүүнлэг нийгэм, энэрэнгүй нийгэм, ардчиллын тухай популизм нь “хий үзэгдэл” болох нь батлагдаж, ирээдүй нь харагдахгүй, өтгөн мананд төөрөлдсөн өнөөдрийн нийгмийг бүтээсэн гэдгийгойлго.
МАНАН-гийнхан манан дотроо гэрэл гэгээтэй амьдарч байна гэж бодож байна. Харин би МАНАН-тай байна л гэж байгаа шүү дээ. Нэгэнт бий болсон бодат байдлыг ярьж, гарах гарцыг санал болгоод, хамтарч хийе гэж байгаа хүнийг ойлгохгүй, буруу цоллоод байна.
Оноо авах гэж энэ бүхнийг яриагүй, бусдыг өөрсөд шигээ бодох хэрэггүй л дээ. Би хуурч санал авдаг тэдэнтэй адил хүн биш. Шийдэл гарцаа олоод, гацаа Үндсэн хуульд байна шүү гэдгийг байнга хэлж байгаа.
Энэ бол популизм бүүр ч биш. Харин ч сүүлийн үед улам олон хүн энэ гацааг олж харж байх шиг байна, С.Баяр ч гэсэн ярилцлагадаа хэлж л байна билээ. Энэ маш сайн хэрэг.
-Та ЗГХЭГ-ын даргад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн С.Баярцогтыг эсэргүүцэж байх шиг байна. Гэхдээ Н.Алтанхуяг огцорч, оронд нь Ч.Сайханбилэг боллоо л бол С.Баярцогт нарын хүмүүс засагт орж ирэх нь тодорхой байсан байх. Тэгэхээр С.Баярцогтыг эсэргүүцэх байсан бол яах гэж Н.Алтанхуягийг огцруулах кноп дарсан юм бэ гэдэг асуулт танд ирэх байх...
-Эхлээд наадахиа Ерөнхийлөгчөөс асуух хэрэгтэй. Миний хувьд Н.Алтанхуягийг огцруулахаар Ч.Сайханбилэг болно гэж лав төлөвлөөгүй Харин Р.Амаржаргал болох гэж байсан санагдаж байна. Гэтэл парламентын бүлгийн гаргасан шийдвэрийг нам нь татаж аваад, ҮЗХ нь өөрчилсөн.
Энэ үед төрийн эрх мэдэл хаана байсан бэ. Тэгээд АН-ын парламентын гишүүд нь ясаа булаалгасан нохой шиг гаслан, сүүлээ хавчиж ирээд намын шийдвэрийг парламентад тулгасан.
Үр дүн нь Ч.Сайханбилэг, С.Баярцогт гэдэг “МХЗЭ-ийн сиамын ихэр”. Энэ миний зуурсан бантан биш шүү. Нөгөө ариун нандин ардчилсан Үндсэн хууль нь хаана байна. Нэг нам л уландаа гишгэж байна. Дараа нь МАН-ын бүлэг яг ийм байдлаар өөрсдөө МАНАН-тсан муу нэр дуулахаас айж бас л Бага хурлаараа эвсэх шийдвэр гаргуулсан.
Миний бүхий л үйлдэл одоо байгаа Үндсэн хуулийг мөрдөхгүй байгааг илчлэх, хэн ч тоохгүй тэр тусмаа өмчилдөг АН нь нулимдаг энэ Үндсэн хуулийг өөрчлөх замаар нийгмийг өөрчлөх ёстойг харуулахад чиглэсэн. Шинэчлэлийн Засгийн газар л гэсэн, юу шинэчлэв?, одоо шийдлийн Засгийн газар л гэнэ, юу шийдэх юм. Засгийн газрын нэр хоч нь хүртэл харин ч популист санагдахгүй байна гэж үү.
-Ер нь Ардын намаас сайдад нэр дэвшигчдийг та яаж харж байна. Үнэндээ өнгөрсөн 2012 оны сонгуул ийн дуулианаар Өвөрхангайн хоёр гэдэг нэр автлаа алдаршсан С.Чинзориг, Н.Төмөрхүү нар ороод ирлээ. Ардын нам тэдний гомдлыг ингэж л тайлж байх шиг байна...
-МАНАН-гийн л идэвхтнүүд гэж харж байна. Гомдлыг нь АН тайлж байгаа юм биш үү. Гишүүнийг чинь авчихсан учраас сайд бол гэж. Наад хоёр намыг чинь салгаж ойлгох ямар ч аргагүй болсон.
-Нөгөө талаар У.Хүрэлсүхийг сайд болгох гэж Ардын нам Засгийн газрыг огцруулсан ч юм шиг болчихлоо. Нөгөө УИХ-ын гишүүнээсээ татгалзаад явсан хүнийг эргээд сайд болгох нь хэр нийцтэй юм бол. Та юу хэлэх вэ?
-Одоо үйлчилж байгаа системээр нам, фракцаас хэн ч ямар ч арга замаар орж ирж сайд болох бололцоотой, тэр ёсоор л явж байна. Тийм л учраас Үндсэн хуулиа өөрчилье, төрөө зөв болгоё гээд байгаа юм. Нам, фракцын систем бол магадгүй хамгийн адгийн амьтныг ч төрийн толгойд гаргаж ирнэ.
Яг жинхэнээсээ Монголд нам байхгүй. Жишээ нь АН бол фракцуудын нэгдэл. Аль нэг фракцад орохгүйгээр жинхэнэ намын, үзэл санааны, үндэсний эрх ашгийг ярьж тэнд оршин тогтнох аргагүй.
Фракцдаа үнэнч байж, тэндээ нөхөрсөг байж чадвал л дараагийн сонгуульд тойргоо авч чадна, сайд болж болно, албан тушаалд очиж чадна. Хамгийн энгийн дүрэм. Хэн түүнийг гаргаж ирсэн, түүнд үнэнч байх адгуусны энгийн зарчим. Өнөөдөр З.Энхболдод, Ц.Элбэгдоржид гэх мэтээр хувь заяагаа, бооцоогоо энэ хүмүүст тавьсан хүмүүс л байгаа.
Нөгөө талаасаа тойрсон хүмүүсийнхээ эрх ашгийг хангаж чадахгүй бол дээрх нь бас яг Н.Алтанхуяг шиг тасчуулна л гэсэн үг. Ийм л намууд төр барьж байна даа. Тийм л учраас дахиад Үндсэн хуулийн өөрчлөлтөө ярьцгаая.
У.Хүрэлсүхийн тухайд фракцгүй гэж бахархдаг МАН-ын “Зүүний хүчний холбоо” гэдэг фракц хүчтэйг харуулж байна. Гэхдэа ялаагүй, МАН, АН-ын фракц гэж байхгүй, харин МАНАН-гийн фракц гэвэл оновчтой.
-Энэ мэтчилэн шүүмжлэлтэй хандах хүмүүс нэр дэвшигчид дунд байгаа. Гэлээ ч тэдпийг нэгэнт дэмжээд томилоод явах нь тодорхой болж байх шиг байна. Энэ тохиолдолд таны хувьд цаашид ямар байр суурь баримталж явах бол?
-“Шударга ёс” нь хүртэл МАНАН-д идүүлчихлээ. “Шударга ёс” гэдэг нэрийг манай бүлгийнхэнд хамаатуулж хэлэхэд хэл эвлэхгүй болов. Одоо юу хэрэгтэй вэ, хяналт л хэрэгтэй. Хяналт талд нь ажиллана. Гэхдээ би энэ улайрсан үйл явцыг зогсоож хүчрэхгүй байж магадгүй, харин илчилж чадна.
-Магадгүй “Шударга ёс” эвслээсээ гарах хэмжээнд хүрч магадгүй ч болчихсон юм шиг хандлага танаас сүүлийн үед харагдах боллоо?
-Гарах бол хамгийн амархан. Зөвөөр шийдэх үүргийг амлалтаараа хүлээсэн хэд хэдэн чухал асуудал эвсэлд бий. Эхнээсээ эхэлж байна, одоо Оюутолгойн асуудал юу юугүй ороод ирлээ. Хэрэв Оюу толгойн асуудлаар амлалтынхаа эсрэг ажиллавал эвсэл хий үзэгдэл болно. Намайг гарахаас урьдаад Шударга ёс байхгүй болчихоод байнаа, наана чинь.
-Шударга ёс эвслийн бүлэг дотооддоо үл ойлголцол ихтэй байгаа гэсэн. Чухам ямар асуудал байгаа юм бэ?
-Дотооддоо их сайхан ойлголцолтой эвийн цавуу шиг нам эвсэл энэ парламентад бас байна уу.
-Танай эвслээс сайдад нэр дэвшсэн гурван хүний талаар ямар байр суурьтай байна. Үнэхээр хариуцсан салбартаа сэтгэлд хүртэл ажиллаж чадах болов уу?
-Удахгүй харуулах биз дээ, надад одоо хэлэх зүйл алга.
-“Шударга ёс” эвсэл М.Энхсайханаас гадна хоёр сайдаа нэр дэвшүүлэх гэж бөөн юм болсон тухай сураг сонсогдох юм. Бүгд л албан тушаалын төлөө зүтгээд, зарим нь уйлж дуулсан тухай ч жиг жуг бий. Үнэхээр тийм зүйл болсон юм уу?
-М.Энхсайхан даргыг МҮАН-ын дийлэнх олонх дэмжиж нэр дэвшүүлсэн, МАХН-ын тухайд нэр дэвшигчдээ яаж гаргаж ирснийг мэдэхгүй юм.
-М.Энхсайхан даргын хувьд томоохон төслүүдийг хариуцан ажиллахаар болж байна. Таны шүүмжлэлтэй хандаад байдаг “Оюу толгой”, “Таван толгой” төслийг сайжруулах болов уу?
-Одоогоор М.Энхсайхан дарга хуулиар юу хийх нь тодорхойгүй, ямар ч эрх мэдэлгүй байна. Төсөвгүй, аппаратгүй, оффисгүй, тамгагүй. Мантуун бууз гэж бодсон чинь мантуу авчих шиг л боллоо.
Ер нь бол энэ үйл явц нэг хүнээс шалтгаалахаасаа өнгөрсөн. Тэгээд ч М.Энхсайхан дарга Ерөнхий сайд болоогүй учраас юу ч өөрчлөхгүй л болов уу. Оюутолгойг чадвал сайжруулаасай, чадахгүй бол хийх нүгэлд нь битгий оролцоосой л гэж бодож байна. Муу үйлийн баг болох хэрэггүй бизээ.
-Танай бүлгийн дарга яамгүй сайд бий болгох гэлээ гээд шүүмжлээд байсан. Гэтэл бүр МҮАН-ын даргыг яамгүй сайд болгочихлоо?
-Энэ Засгийн газар ч зүйрлэвэл нэг хуйцайрхуу л юм юмны холимог маягтай болчих шиг боллоо. Ингэвэл дагуулж өгдөг талх, мантуу нь манай дарга бололтой юм уу даа.
-Эцэст нь асуухад ямар ч байлаа гэсэн шинээр бүрдэх шийдлийн гэж нэрлээд байгаа эвслийн Засгийн газар бүрдчихлээ. Үлдсэн хоёр жилийн хугацаанд яаж ажиллаасай гэж хүсч байна вэ?
-“Оюу толгой”, “Таван толгой”-г битгий тавиад туучихаасай гэж чин сэтгэлээсээ залбирч сууна, харин тэнгэр миний энэ залбирлыгэнэ манан, хэрүүл дундаас харж, сонсохгүй байх шиг байна. Үндсэн хуулийн өөрчлөлт рүүгээ орж улс төрийн гацаанаас гарах ажлаа шуурхай эхпээсэй гэж бодож байна.
Я.Мөнгөнцэцэг
Эх сурвалж:
УИХ-ын гишүүн Г.Уянгын албан ёсны зөвшөөрөлтэйгээр нийтлэв.
Сэтгэгдэл0
mundag shuu!
Судасны хатуурал нарийслаас шалтгаалах Тархи - зүрхний ишеми, хэм алдалт, цусан хангамжийн дутагдал, даралт ба хуян зэргийг эрүүлжүүлэх Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус бүтээгдэхүүн нь судасны хатуурлын үндсэн шалтгаан болох цусан дахь холестрин /өөх тос/-ыг бууруулан цусыг шингэлж, судасны дотор ханан дахь өөхөн товрууг /бляшкаг/ хайлуулан цэвэрлэнэ. Бямба гаригт 12:30 цагаас тус бүтээгдэхүүнтэй холбоотой эрүүл мэндийн лекцийг АУ-ы доктор удирдан явуулж, оношлогоо шинжилгээтэйгээ ирсэн хүмүүст хувьчлан зөвлөгөө өгнө. Хаяг: Чингэлтэй дүүргийн хажууд “Тэрх цагаан нуур” ххк байр Утас: 96665038
Ta uuruu shudarga hun bish shuu.Medleg ch muutai.
Шар Уянгаа шиг популист улс төрчидийн буянаар барууны хөрөнгө оруулалтыг хөөлөө Үр дүнд эдийн засаг суларч төр огцорлоо Украйнд Шар Уянгаа шиг шар авгай байдаг Юлия Тимошенкогийн турхиралтаар Украйн сөнөж байна
ЭНЭ ПОПУЛИСТ ӨМХИЙ ТАЙРДАСТ БИДНИЙ АМЬ АМЬДРАЛ ОГТ ХАМААГҮЙ ЮМ АА ДАА. БОЛИОРОЙ ПЯЗДА МИНЬ.
МАН албан тушаалтай л бол улсын ажлыг явуулдаг, сөрөг хүчин байвал төрийн ажлыг гацаадаг олигархижсан нам гэдэг нь улам батлагдсаар л байна. Энэ нам тарах буюу бүрэн шинэчлэгдсэн тохиолдолд л Монгол улс хөгжинө. АН ч ялгаагүй нам дамжсан Алтангадас фракцийн тэвэрт гүнзгий орсон, олигархууддаа баригдсан, амбицдаа хөтлөгдсөн фракцуудаа дийлэхээ больсон явцгүй нам болжээ. Яг одоо л Монголд маань эрүүл саруул 3 дагч хүчин гарч ирэх тохироо бүрджээ. Эрүүл саруулаар сэтгэгч бүх хүмүүст уриалж байна. "Шинэлэг сэтгэлгээтэй, шударга, бохир зүйлд хутгалдаагүй, нэр цэвэр бүх Монгол хүмүүс эх орныхоо төлөө нэгдэгтүн" Эрүүл саруул 3 дагч хүчин байгуулая. Үүнд де факто Жаргалсайхан, Лхагважав, Магнай, Батзандан, Тэмүжин зэрэг хүмүүсийг оройлон оролцохыг уриалж байна.
Сайд болж чадаагүй болохоороо нэг иймэрхүү юм ярьна тийм ээ, нэг албан тушаал авсан бол хамгийн сайн засаг гэж хэлэх байсан
Чам шиг албан тушаалын донтон л хүнийг өөр шигээ боддог байх. Уянга хэзээ ч хаана ч сайд больё гэж хэлж байгаагүйг би лав баттай харж байсан. МАНАНцг чинь шүүмжлэхээр чи нэг өмөөрсөн баатар болж даргадаа доль чаажийгаамуу?
2016 оны сонгуулийн бэлтгэл биш бол ортой л юм ярьжээ.зөвхөн үндсэн хуулийн өөрчлөлтөөр бүх зүйл сайн сайхан болно гэвэл учир дутагдалтай юм.үүнтэй зэрэгцээд намуудыг цэгцэлж сандал суудлын төлөөх түшиц,барьц,гишгүүр болдог намуудыг өөрчилж жинхэнэ үзэл бодолынн нэгдэлд суурилсан зүүн,баруун үзлийн намуудтай болж чадвал энэ юу ч биш саармаг нийгэм өөрчлөгдөж явах зам зүгээ мэдэж,хүрэх газар тодорхой болно.манай улс цөөхөн хүн амтай учир Сонгуульд дан можертар системийг ашиглан саналын хуудасыг гараар тоолдог хуучин аргадаа шилжих хэрэгтэй.
Xarahlaar l hujaa xuuxen haragddag Uyanga. nud m ni bultsiiguud. Dandaa bolohgui butehgui yum yarij olnii anhaarald urtuj yavah durtai managar xuuxen ene.
Chamaig bodvol mongoloo gesen setgeltei busgui shuu.
Юмыг бодит байдлаар нь зөв, маш оновчтой хэлсэн байна. Үндсэн хуульд шаардлагатай өөрчлөлтүүд оруулж, хариуцлагын тогтолцоог бий болгож, үндэсний эрх ашгийг хамгаалахын төлөө ажилладаг жинхэнэ төрийн хүмүүс гарч ирэхээс нааш юм өөрчлөгдөхгүй. Хатуухан барьдаг, эрдэм, мэдлэгтэй,жинхэнэ лидер гарч ирж, ерөнхийлөгчийн засаглалтай болж байж юм бага сага цэгцэрнэ.
ардын их хурлыг дахин байгуулж, үндсэн хуулинд өөрчлөлт оруулаад 1990 оноос хойш төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг ахиж төрийн өндөр албан тушаал хасах эрхийг нь хасаад /шорон оронд хийхгүй, улс эх орныг балласныг нь тооцолгүй/, тэгээд цаашаа явах хэрэгтэй, гол нь мөнгө, бизнес гэсэн энэ хоёр хүчтэй зүйлийг төртэй хольж хутгахгүйгээр явах нь л чухал,ардын их хурлыг дахин байгуулах саналыг ард түмэн гаргаж, энэ нь биелэлээ олвол, энэ их хуралд хамгийн чухал хоёр шалгуураар хүмүүсийг оруулах хэрэгтэй нэг нь, баян биш байх /эгэл жирийн амьдралтай, өөрийн амьдрал ахуйгаа аваад явж байгаа, баяжих, хөлжих сонирхолгүй, мөр цагаан хөдөлмөрч иргэн байх/, хоёр дахь нь улсын эрх ашгийн төлөө өөрийн амиа үл хайрлах түмэн олны төлөө сэтгэлтэй,
Mongol uls erduu 3 uls turchtei, tedniig n Uyanga, ganbaatar, Davaasuren gedeg yum shig bna. Aimar tom tom sanuulga uguud l surtei. Huviin hevshlee demjihguigeer, teden deer tulguurlahguigeer hugjih bolomjgui bgaa uchraas l ta nariig populistuud geed bga yum bishu. bodit garts sanal bolgo. ugui bol guih gej oroldood bga nohdod sadaa boloh hereggui
Huviin hevshil demjine gedeg chin oligarchiig demjine gesen yg bish shyy Uyangiin yarij baigaa zuv Hedhen oligarch hychtei bolbol manaih Afrikiin Congo Liberia metiin oron bolno gesen yg Zuuhun bayan niiteeree yaduu gehyy dee
Zov l yarij bn. Gehdee tegeed ter sanal bolgoj baigaa oorchloltiin talaar haana bichsen bgaa yum be? Yag todorhoi eniig teriig ingej tegj oorchloye geed oilgomjtoi bicheed humuust hurgeech.
Zov l yarij bn. Gehdee tegeed ter sanal bolgoj baigaa oorchloltiin talaar haana bichsen baigaa yum be? Yag todorhoi eniig teriig ingej tegj oorchloye geed oilgomjtoi bicheed humuust hurgeech.
Za uyanga gegch mindee populizm bish shuu gej ireedl populizm yriad yvahiin 2016 ond dahin UIH-iin gishuun bolohson gehees noir hurdeggui yu !? Nerteigeern ene zasag bariad bgaa olon erchuud bolon AH , MAH gegch namuudaas bi iluutei sain bodlogo zohiodog geed bichchiheech chinii bodlo gegchiig hench huleen zuvshuuruhgui erguu yria gedegiig chi uuruuch hurtel meddegl ym bnshdee ! Chi hevlel medeelleer neg iimerhuu populizm hiichiheed margaashn jinhen bodlogo todorhoilogch nariin omnoos yajshuuhan hardag ve ain ! Esvel ugaasaa tsaitsan hunii mangar hartsaar haraad -he he he .. tsairtsan hunii turh gargaad yvj baidaguu !?
Chi bolio Uyangaa shudarga dur esgeed Altanhuyagaas avilgaar MONTSAME g avchihaad amaa tagluulsan baij baigaad genet shudarga hun bolj jujiglehee boluul yasii..Ard tumen chamd itgej b san nogooh Ard tumnii amlalt neheh holboo yu bilson songuulid yalsan AN amlaltaa hezee bueluuleh ve gedgiig asuuj ogooch..
Тэгээд Алтанхуягийг унагасан уу? Чиний бичсэнийг харвал МАН-ын гөлөг байна. МонЦаМэ-г хувьдаа аваагүй, хэрэв танай намынхан бол нөхрөө ажилгүй болгохоос айгаад насаараа Алтанхуягийг хормойдох байсан. Гэтэл энэ хүүхэн унагачихаад ахиад халах эрхтэй Сайханбилэг Баярцогт хоёртой нь сөргөлдөж байна. Тиймээс чиний бичсэн батлагдасангүй. Тэнэгээ нууж бай л даа, АН-ынхан бол танайхыг бодвол ядаж зөв гаргалгаатай хэрэлдээд сурчихсан байдаг юм.
Уянгаа!. чиний зөв шүү....
Одоо бгаа 76 дотор МАК -с авилга аваагуй хэдхэн л шударга гишуун бгаа. Авилгачид ганцхан удээс омнох хуралдаан дээр 4 хуулинд зэрзг кноп дарж оорчлолт хийж байгаад Номтойбаярын компанид бондын доллараас 350 сая доллар огох шийд гаргачихсан. Ийм л бн даа 76 ийн дийлэнх нь. Ундсэн хуулиа оорчлох цаг болжээ. УИХ нь Ард тумний толоо биш олигархи баячуудын бизнес болжээ. Уянга, Ганбаатар нар шиг шударга дуугарч бгаа хумуусээс тэд айдаг юм. Монгол тор олигархуудаасаа салах л болно. Сонгогчид оо сонгуульд их монго хаяад байгаа болон нэрд гарсан баячуудыг дахин битгий сонгоорой. Эгэл жирийн амьдралтай ард тумнээ гэсэн сэтгэлтэй шударга хумуус л энэ новшнуудыг шахаж улс орныг аварна даа. Нэмэгдэхууний байрыг солиход нийлбэрийн чанар оорчлогдохгуй гэдэг л болж бн!
UYANGA CHI OOROO JUND TOORSONOO MEDEJ BAINA UU.ENHBAYAR CHINII DAISAN BAISAN UU BAISAN ODOO TER HYN SAIN HUN CH JMUU BURHAN CH JM UU BOLOOGUI JG HEVEEREE L BAIGAA.ODOO ENE BAIDLAAS CHINI HARHAD ALBAN TUSHAAL NER TORIIN HENEE CHAMAIG ENE HURTEL HOTOLJEE.ODOO EH ORON ARD TUMEN JRIHAA BOLIO AJLAA MEREGJILIIN TUVSHIND HII.34% CHINII MONGOLIIN TORD YYRYYLSEN GAI.URDAHI AJLAA L HIIHEE BOD TERNEES TSAASHIHD NI CHINII BOLON TANAI NOHRIIN POTINTSIAL HUREHGUI.CHI AJLAA SAIN HIIJ BAIVAL NEG JM CH GESEN ZOV GOLIDROLDOO ORNO.EH ORON ARD TUMEN CHAMD HAMAAGUI HARIN CHINII HASHIJ BAIGAA ALBA HARIN EH ORON ARD TUMNII TOLOO ALBA TIIMEES AJLAA SAIN HII
Uyangiig demjideg shuu.
Нэг л гадаад цариатай харагдаад ерөөсөө болдогүй юма энэ Уянга
чамд таалагдах албагүйшдээ
Гадаад хүнд монгол хүн нь гадаад царайтай харагдана шдээ.
Уянга шиг дээдсийн алдаа дутагдал, бохир үйлийг зоригтой хэлдэг эр байна уу? Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй бүгд алт мөнгө, албан тушаалын төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй ичих булчирхай нь байгалиас ерөөс тэдэнд заяагаагүй долдойчуудаар төр засгийн амин чухал албыг гүйцэтгүүлэх юм гэнээ. Үнэний шалгуур цаг хугацаа. Харцгаая.
УИХ М.Энхсайханыг сайдаар томилох мөчид Уянгаас өөр хэд хэдэн гишүүн ямар асуудал эрхлэхийг Сайханбилэгээс асуухад Оюу толгой л гэж дахин дахин хэлж, РИО-гийн төлөөлөгчид УБ-т ирчихээд хүлээж байна гэж ярьсан. ЗГ-ын сайдууд томилогдоогүй байхад аль хэдий нь ирчихээд хүлээж байна гэхэд сонин санагдахгүй байна уу? Монгол улс, ард түмэнд хор хохиролтой Хөрөнгө оруулалт, Хувь нийлүүлэгчдийн гэрээнүүдийн зүйл, заалтууд болон ТЭЗҮ-ийн тооцооны алдаануудыг, мөн Монголоос шууд луйвардаж байгаа 3.0 тэрбум ам.доллар, гэрээнүүдээр өгсөн татвар, төлбөрийн олон олон хөнгөлөлт зэргийг дахин авч үзэж залруулахаар ирээгүй юм бол өөр ямар зорилгоор ирэх ёстой юм. Гэтэл үндэснийхээ компаниудад огт үзүүлдэггүй онцгой хөнгөлөлтүүдийг үзүүлсэн шүү дээ. Харин шийдлийн Засгийн газар тэмээн дээрээ ямаа гэгчээр далд уурхайн хөрөнгө оруулалтад арай нэмж хөрөнгө өгөхөөр тохиролцохгүй байлгүй дээ. Хөрөнгө оруулалтын гэрээгээр тохиролцсон 4.0 тэрбум ам.доллараар төсөлд тусгагдсан бүх обьектыг барьж ашиглалтад оруулах үүргээ РИО биелүүлэх л үлдэж байгаа юм. Одоо Баярцогтоор урьд хийсэн балаг, алдаа, завхралыг арилгуулах байх гэж ард түмэн харж байна. Үүнийг эс биелүүлвээс энэ ЗГ огцорч, ОТ асуудлыг Монголд хор хохиролгүй болгож чадах ЗГ-ыг гаргах хэрэгтэй. Оюу толгойд одоо Эрдэнэт үйлдвэрээс 2 дахин том баяжуулах фабрик ашиглалтад ороод жил шахам ажиллаж байна. Гэтэл Монголын төсөв, ард иргэдэд юу өгөв? Хэрэв манай хэдхэн компани үнэ хямд хэсэг бусаг үйлчилгээ үзүүлж, хэдэн монгол хүнд хчир ажлыг нь гүйцэтгэж, ижил мэргэжлийн гадаадын хүмүүсээс олон дахин бага цалин авдгийг эс тооцвол Эрдэнэтээс хэд дахин бага татварыг төлөх гэж оромцоглож байгаа шүү дээ. Бас болоогүй ээ татвараа тас нуух гэж оролдоно. Түүнийг нь манай мэргэжилтнүүд илрүүлсэн ч ЗГ хүчингүй болгоно. 2015 оны улсын төсөвт ОТ ХХК Эрдэнэт ХХК-аас хавьгүй бага татвар, роялти төлөхөөр тусгагджээ. Ард түмээн энэ нь Засгийн газрын ариун явдал уу?
УИХ- д жинхэнэ шударга , зарчимтай , узэл бодолдоо унэнч, дээрэмчидийн булгуудийн эсрэг зоригтой угээ хэлж байгаа гишууд бол Иргэний ходолгооний Уянга, Ганбаатар, Батзандан, Л. Цог нар байх шуу !!! Худлаа гэж хуцаарай холсний бичээч нараа !!! Ард тумэн нудтэй бас чихтэй !! Ийм шударга гишууд парламентад насаараа суусан ч яадгын. Ичих юу байна
Дээрхи холсний коммент бичигч нараа Шударга гишууд насаараа Парламентад суухад яадгын Ха ха хэ хэ !!' Чи ингэж тэмцээд гарч ирж чадахгуй бол хохь чинь Ха ха хэ хэ
Уянгаа чи 10 жилийн омно Сухийн талбай дээр ард тумнээ омоороод шударга есны толоо ингэж яриад л зогсож байсан . Эрх мэдэлд хурээд саарал ородонд орсон ч яг л нэг зангаараа байгаа чамд Амжил хусье !!! Хойшид ч ийм байгаарай !!!!
Яаг үнэн. Хүнийг ер нь одоо юу ярьж байгаагаар нь биш харин урд өмнө нь юу гэж ярьж байсан, одоо тэр ярьсандаа байнуу эсвэл эсрэг юм яриад зогсож бнуу гэдгээр нь дүгнэх хэрэгтэй байдаг юм бн.
Оюу толгойн асуудлаар мэдлэггүй, туршлагагүй, зөвхөн өөрийнхөө хар амиа бодсон нөхөд, РИО-той ажиллаж байгаад үнэхээр ичих юм. Тэр гэрээ хийсэн нөхдөөр нь маргаантай асуудлыг яагаад хийлгэдэггүй юм. Тэд бүгд амьд сэрүүн байж л байна шүү. Монголын төр, засаг ОТ ордын маргаантай асуудлыг зөв цэгцэлж чадахгүй бол гадаадынхан биднийг мөнхийн улам хүчтэй дээрэлхэж, доромжилсоор байх болно. ОТ-той холбогдсон бодитой, баримттай луйварыг олон нийт, мөн дэлхийд ил гаргаж цацахгүйгээр луйварчид тийм амархан буруугаа хүлээж, ХО болон ХН-чдийн гэрээний тоо тоймгүй алдаа завхралыг залруулахгүй нь ойлгомжтой. Юу вэ далд уурхайн ТЭЗҮ гэнэ үү. Тэд солиорч, манай төр засгийн ой санамж орон гаран болоогүйл байгаадаа бурхан минь. ОТ ордыг иж бүрэн ашиглах ТЭЗҮ-ийг 2010 оны 1-р улиралд хэлэлцэж, ХО-ын гэрээгээр тохирсон ил, далд уурхай, баяжуулах фабрик, цахилгаан станц, хаягдлын аж ахуй зэрэг дагалдах обьектын хамт барихад шаардагдах хөрөнгө оруулалтыг тохиролцсон хэмжээнээс даруй 1 тэрбум гаруй ам.доллараар хийсвэрээр, ямарч тооцоо, үндэслэлгүй нэмэгдүүлсэн баримт бичгийг тэр үеийн Эрдэс баялгийн зөвлөл хүлээн авч, түүнийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын тушаалаар баталгаажуулсан байдаг. Бүх будлианы эх суурийг ХО, ХН-н гэрээг ЗГ-ыг төлөөлж, 3 сайд байгуулж, улмаар уг 2 гэрээг ЗГ ёс төдий яаран сандран батламжилснаар тавигдсаныг учир мэдэх монгол хүн бүр мэдэж байгаа. Тухайн үеийн ЗГ Монгол улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн олон тохиолдол бий. Одоо Сайханбилэг, Энхсайхан нар энэ асуудалд ямар хариу өгөхийг олон нийт харж байгаа юм.
luivarchin hulgaich urvagch bugs doloigchdiin mun chanariig daanch sain harah um daa ganc daichin gancaardahgui ee. Bolj ugvul neree cever avaad garaarai 2016, 2017 ond ard tumen demjinee. Uyangaad amjilt husie
Uyanga mundag uls torch, mundag huuhen yumaa. Demjigch.
Одоо бгаа 76 дотор МАК -с авилга аваагуй хэдхэн л шударга гишуун бгаа. Авилгачид ганцхан удээс омнох хуралдаан дээр 4 хуулинд зэрзг кноп дарж оорчлолт хийж байгаад Номтойбаярын компанид бондын доллараас 350 сая доллар огох шийд гаргачихсан. Ийм л бн даа 76 ийн дийлэнх нь. Ундсэн хуулиа оорчлох цаг болжээ. УИХ нь Ард тумний толоо биш олигархи баячуудын бизнес болжээ. Уянга, Ганбаатар нар шиг шударга дуугарч бгаа хумуусээс тэд айдаг юм. Монгол тор олигархуудаасаа салах л болно. Сонгогчид оо сонгуульд их монго хаяад байгаа болон нэрд гарсан баячуудыг дахин битгий сонгоорой. Эгэл жирийн амьдралтай ард тумнээ гэсэн сэтгэлтэй шударга хумуус л энэ новшнуудыг шахаж улс орныг аварна даа. SHINE ZASGIIN GAZART NAIDAH HUN GANTS M.ENKHSAIKHAN L BAINA DAA.UNENII TULUU YAVJ BAIGAA EMEGTEIG HUNDLEHIIN OROND ELDEV NER HOCH ZUUHIIG OROLDOOD BAIGAA HUMUUSIIN UURSDIINH NI UGIIG SONSOH YUM SAN. YU HELJ HALAAH BOL DOO. BUGS DOLOOGCHDOOSOO SALAH YUM SAN DAA. UIH-NHAA DEER NI GARCHIHDAG NAMUUDTAI ULS MANAIH L BAIH SHIV DEE!!!
DUyanga Nomtoibayariig daramtalj bair avsan ni unen, sayaiin ZG baiguulahad oort ni ashugtai uy ch boloogui tul ter yaridag uymaa yarisaaar,Ene avgau uls eh ornii hemjeenii uym hiij chadah hun bisheeeeeee
Ингэж хүн гүтгээд бариад хийчих гэхээр сайд дүүийнхээ араар ороод эрх чөлөөнд халдлаа гэж уйлж нус нулимстайгаа холилдоод түмний шившиг болж хоцордогоо чам шиг малууд ер нь мэддэг үү, чамд зүгээр л 110.1-ээр нэг сар баривчлах өгөхөд л аошного чинь дарвайна шүү дээ. Харин сэтгэгдэлч биш сэтгүүлчид үзэж тараад суугаад гардаг юм. Наадахаа чи одоо нотлож чадах уу? Эсвэл миний үзэл бодол энэ тэр гоншигонох уу?
Uyanga shig baij uls teriig tsus oirtoltiin evchnees avrna Eeriin yzel bodold iim tuushtai baij uls orniig shinchilne. Iim daichin eregtei uls terch baina uu? Bygd sandaltaigaa naaldsan heerhiilelttei amitad Haramsaltai ni Mongolchuudad eljig modon hudargandaa
Үнэн юм ярьж байна. Үзэл баримтлал, үйл ажиллагааныхаа чиглэлээс няцаж болохгүй шүү. Одоо биш ч гэсэн ирээдүй үнэлэх болно.
Demjij baina ard olon
Энэ хүүхэнд бялууны хэлтэрхий амсуулчихсан бол ингэж балайрахгүй байсан. Юмны үнэр аваагүй цагт юу ч гэж гоншигнож мэднэ. Одоо ийм улс хэрэггүй.
Чам шиг горьдож авдаггүй, гуядаж авдаг. Авчихаад ажлаа хийсэн шиг хийж байна. Хаа байна тэр сөрөг хүчин энэ тэр гээд хуцаад байсан МАН. Хаана байна Оюу толгойн 51 хувийг ард түмэндээ өгнө гээд байсан "Шударга ёс" эвсэл. Эцсийн дүндээ тэр шударга ёсыг Уянга л торгоож байна. Хэрэв Уянга энэ эвслээс гарвал бусад нь үнэ цэнэгүй болно. Баянсэлэнгээр яахын, Баасанхүүгээр яахын, Батцэрэгээр юу хийхийн, эцсийн дүндээ Уянгыг зарж нэг сайдтай болсон ухаантай. Харин Уянга нь ингээд байхаар мантуун бууз гээд мантуу өгчихөж байгаа юм. Уянга эвслээс гарвал мантуугаа ч авчихна. Уянга аа одоо боллоо, наадэвслээ хангалттай л чирлээшдээ. Одоо гар. Чамайг гармагц МАНАН дангаараа засаглана. Харин шударга байж чадаагүйнхээ горыг танай эвслийнхэн амсана. Тэр үед үнэ цэнийг нь харъя. Бас их сөрөг хүчин энэ тэрээ гээд гоншигновол одоогийн энэ байдлыг нь сануулахад нам болно. Тиймээс Уянга аа гуйж байна. Чи гарчих, чамайг гарвал аль ч нам нэг суудал гэж хараад чамайг урина даа. Тэгж яривал аль ч намд ийм нэг тууштай шударга хүн хэрэгтэй л байгаа шүү дээ.
Uyanga gishvvn zow yarij bn. Bvxnii vndeslel ni Vndsen Xuulid l bn. Yagaad oorchilj boloxgvi gej?
ШГУДАРГА ЁС ТӨӨРНӨ ГЭЖ БАЙДАГГҮЙ. ТӨӨРСӨН Л БОЛ ШУДАРГА ЁС БИШ БАЙНА. ТА НАР БҮГДЭЭРЭЭ Л ШУДАРГА ЁС, АРД ТҮМЭН, АРДЧИЛАЛ ХАЛХАВЧИЛСАН АВИЛГАЧИД, ХУЛГАЙЧИД, УЛС ТӨРИЙН БАНЗАЛУУД.
ene uynga dandaa l ymiig haah booh gej bh ymaaa.bas 1 populist ym bol uuu
Үндсэн хууль өөрчлөнө гэж хөөрцөглөхөө болиод харин , дордуулсан 7-г авч хаях мөн хэрэгжүүлэх талаар яриач.
Ер нь монгол улсын төрийг аль 1 нам бус нам дамнасан олигархи бүлэглэл гараас дамжуулан барьдаг паралламентын засаглалд үл нийцэх гаж тогтолцоо МОНГОЛд сонгодог утгаараа "улс төрийн нам" огт байхгүй болсныг харуулаад байх шиг ээ!!!Баруун зүүнгүй нэгдээд шинэ нам байгуулчихдаг,баримталдаг үзэл гэж тодорхой бариад байгаа юмгүй нам нийлж,сэм хуйвалдсан "ашиг сонирхлоороо" нэгдсэн бүлэглэл
МАН албан тушаалтай л бол улсын ажлыг явуулдаг, сөрөг хүчин байвал төрийн ажлыг гацаадаг олигархижсан нам гэдэг нь улам батлагдсаар л байна. Энэ нам тарах буюу бүрэн шинэчлэгдсэн тохиолдолд л Монгол улс хөгжинө. АН ч ялгаагүй нам дамжсан Алтангадас фракцийн тэвэрт гүнзгий орсон, олигархууддаа баригдсан, амбицдаа хөтлөгдсөн фракцуудаа дийлэхээ больсон явцгүй нам болжээ. Яг одоо л Монголд маань эрүүл саруул 3 дагч хүчин гарч ирэх тохироо бүрджээ. Эрүүл саруулаар сэтгэгч бүх хүмүүст уриалж байна. "Шинэлэг сэтгэлгээтэй, шударга, бохир зүйлд хутгалдаагүй, нэр цэвэр бүх Монгол хүмүүс эх орныхоо төлөө нэгдэгтүн" Эрүүл саруул 3 дагч хүчин байгуулая. Үүнд де факто Жаргалсайхан, Лхагважав, Магнай, Батзандан, Тэмүжин, Уянга зэрэг хүмүүсийг оройлон оролцохыг уриалж байна.