sonin.mn

Монгол Улсад “Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчдийн хүүхэд” ТББ-д бvртгэлтэй 900 гаруй ахмад байдаг аж. Тэдний төлөөлөл болсон 31 хvн өчигдөр төр засагт бухимдаж буйгаа илэрхийлэв.

Тэдний олонх нь “Бидний аавуудыг 1930-1940 оны vед “Хувьсгалын эсэргvv”, “Японы тагнуул”, “Ардын дайсан” гэх нэрээр эд хөрөнгийг нь хурааж, хилсээр шоронд хорьж, цаазлан хороосон. Түүний улмаас олон мянган гэр бvл өнчин, ядуугийн зовлонд нэрвэгдэж, мэргэжил боловсролгvй өдий хvрсэн.

1989 онд Цагаатгалын хууль гэх нэр төдий зvйл баталж, зөвхөн сvvлийн vеийн сэхээтэн, хэлмэгдэгчдэд байр өгөхөөр зааж, бусдыг нь vлдээсэнд харамсч байна. Бид vvнийг эсэргvvцэж дээрх хуулийг 2000 оноос эхлэн хилс хэргээр эцгээ цаазлуулж, хоосортлоо олон сая хөрөнгөө хураалгасан хvмvvст өгдөг болж өөрчлvvлэхээр тэмцэж “Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчдийн хvvхдvvд” ТББ-ыг байгуулаад байгаа юм” хэмээн шаардлага, тэмцлийнхээ зорилгыг тайлбарласан.

Тэд УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цогоос амлалт нэхэж, хоёр жилийн өмнө “Төрөөс 70 сая төгрөгийг та бvхэнд өгvvлэх болно” гэж амласаныг нь сануулж, одоо болтол сураггvй байгаад нь бухимдаж байгаагаа дуулгав.

Хэлмэгдэгсдийн vр хvvхэд болсон эдгээр ахмадууд “Л.Цог гишvvн болон төр засгийн удирдлагуудыг 70 сая төгрөгийн амлалтаа биелvvлдэггvй юмаа гэхэд хэлмэгдэгсдийн хvvхдvvдэд байр эсвэл нөхөн олговор олгохыг хvсч байна” гэлээ. Мөн хохирлыг барагдуулах хvртэл тууштай тэмцэнэ гэдгээ ч хэлцгээсэн. Тэд одоогоор уг асуудлаар Vндэсний аюулгvй байдлын зөвлөлд санал хvсэлт бvхий захидал илгээсэн гэв.

“Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчдийн хvvхэд” ТББ-д бvртгэлтэй ахмадуудын тухайд ихэнх нь гэр хороололд амьдардаг аж. Мөн тэдний ихэнхийг “Эсэргvvний хvvхэд” хэмээн гадуурхагдаж мэргэжил, боловсрол эзэмшиж чадахгvй vлдсэн, өдгөө халамжийн тэтгэвэрээр амьдардаг ахмадууд эзэлдэг юм байна.

Эх сурвалж: