sonin.mn

Өчигдөр хэсэг залуус нэгдэж “Ард тvмний хандиваар цэцэрлэг” барихаар болсон тухай мэдээлэл хийсэн юм. Эдгээр залуус өөрсдийнхөө сэтгэлийнхээ дуудлагаар нэгдэж “Боловсрол соёлын дэвшлийн төлөө сан” ТББ-ыг байгуулж “229 дvгээр цэцэрлэг Ард тvмний төсөл”-ийг санаачилан эхлvvлээд байгаа аж.

Тэдний хэлж буйгаар хvн амын төвлөрөл нийслэл рvv чиглэсэн энэ vед төрийн зvгээс цэцэрлэг барих асуудал дээр янз бvрийн ажил хийж байгаа ч эрэлт хэрэгцээг нь хангаж чадах олон тооны цэцэрлэг баригдахгvй байгаа учраас бид төрийг хvлээх биш ард тvмэнтэйгээ хамтран хvvхэд багачуудынхаа ирээдvйн төлөө нэгдэхийг эх орондоо амьдарч байгаа болон хилийн чинадад амьдарч байгаа нийт монголчуудыг уриалж байна.

Таны илгээсэн нэг мессеж хvvхдийн цэцэрлэг барих хоёр ширхэг тоосгоны мөнгө гэж бодож болно. Таны дансаар шилжvvлсэн мөнгө гэртээ сууж байгаа багачуудад зориулагдана гэж бодоод хандив өргөөрөй” хэмээж байв.

Тvvнчлэн бvх зvйл болохгvй байна гэж цахим ертөнцөөр өөр хоорондоо муудалцаж байхаар хамтарч бvтээхийн төлөө нэгдэх ёстой гэж хэлж байсан юм.

Төслийн хvрээнд баригдах 229 дvгээр цэцэрлэгийг нийслэлийн Сонгинохайрхан, Баянзvрх дvvргийн аль нэгэнд барих бөгөөд хаана барих талаар хэлэлцvvлэг өрнvvлж байж шийдэх аж.

Нийслэлийн боловсролын газартай уулзаж дээрх хоёр дvvргийн хэд хэдэн газарт цэцэрлэг барьж болох байршлыг ч зааж өгөөд байгаа аж. Төсөл санаачлагчид 120 хvvхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилга барихаар зорьсон юм байна. Улсын төсвөөр 120 хvvхдийн цэцэрлэг барихад 980 сая орчим сая төгрөг төсөвлөдөг юм байна. Тиймээс уг мөнгийг ард тvмнийхээ хандиваар босгож, ирэх хавар барилгын ажлыг эхлvvлэн, мөн оны есдvгээр сарын 1-н гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа аж.

229 дvгээр цэцэрлэг Ард тvмний төсөл”-ийн удирдагч С.Соёл-Эрдэнэ

“Бидний санаачлан эхлvvлж байгаа энэхvv төсөл нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамрагдаж чадахгvй байгаа монголын мянга мянган хvvхдvvдэд зориулж буй ажил юм. Монголын бvх ард тvмэн нэгдэж, төртэйгээ хамтран цэцэрлэг барьж өгье гэсэн энэхvv санал санаачлагыг дэмжинэ гэдэгт итгэж байна.

Энэ төслөөр нийгмийн сайн сайхны төлөө нэгдэхийг уриалан дуудаж, ард тvмэн төр хоёр хамтарвал юуг ч хийж бvтээж чадна гэдгийн илрэл болох юм. Төр бvхнийг хийж бvтээх ёстой гээд алгаа тосоод суувал улс орон хөгжихгvй. Тиймээс нийгмийн сайн сайхны төлөө төртэйгээ ард тvмэн нь хамтрах ёстой гэж vзсэн юм. Миний мэдэж байгаагаар монголчууд хоёр удаа нэгдсэн байдаг.

Тодруулбал, “Бөхийн өргөө”-г барихад, Жанрайсаг бурханыг босгоход нэгдсэн. Тэгвэл энэ удаад монголын ирээдvй болсон хvvхэд багачуудынхаа сайн сайхны төлөө нэгдэхийг уриалж байгаа юм. Энэ бол бидний хамгийн том бvтээн байгуулалт болно. Хойшдоо ард тvмний болон байгууллага аж ахуйн нэгжийн нийгмийн сайн сайхны төлөө өргөсөн хандив тусламжаар актлагдсан, нураах шаардлагатай цэцэрлэгvvдийн асуудлыг ч шийдвэрлэх боломжтой” гэлээ.

Энэ онд улсын хэмжээнд 240 000 гаруй хvvхэд байгаагаас 193 000 орчим хvvхэд цэцэрлэгт хамрагдаж байгаа гэсэн тоо судалгаа байдаг. Өөрөөр хэлбэл, улсын, хувийн, тусгай, гэр цэцэрлэгт буй хvvхдийн нийт тоо. Vлдсэн 50 000 гаруй хvvхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагvй гэх албан тоо байгаа.

Vvн дээр шилжилт хөдөлгөөний улмаас бvртгэгдээгvй, амьжиргааны баталгаажих тvвшнээс доогуур орлоготой, ажилгvй өрхvvдийн хvvхдvvдийг нэмвэл 80 мянга орчим хvvхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших эрхээ эдэлж чадахгvй байгаа гэсэн vг. Юутай ч залуусын санаачилсан энэхvv төсөлд монгол гэсэн нэрээрээ омогшиж бардамнадаг бvхий л хvмvvс хандив өргөнө гэдэгт их олон хvн итгэл тээж буй юм.

Эх сурвалж: