sonin.mn

ТОКИО. /NHK/. Найман улс, тэдгээрийн дотор Япон болон АНУ-ын эрүүл мэндийн сайд нар “Эбола” вируст нэрвэгдсэн Баруун Африк руу яаралтай тусламж нэмж илгээх хэрэгтэй байна гэж санал нэгджээ.

“Их-7” болон Мексикээс бүрддэг “Дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдлын санаачилга” олон улсын албан ёсны бус түншлэлийн уулзалтын үеэр тэд ингэж зөвшилцсөн байна. Уг уулзалт пүрэв гарагт Японы нийслэл Токио хотод болжээ.

Баруун Африкт тархсан “Эбола”-г хэрхэн дарах арга замыг сайд нар хэлэлцсэн аж.

“Эбола” вирус олон улсын хамтын нийгэмлэгт аюул заналхийлж байна гэж тэд хэлэн, үүнийг цааш улам тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд байж болох бүх арга хэмжээг авах шаардлагатай байна гэжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: