sonin.mn

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шинэ жилийг угтах, тэмдэглэх ажлын хэсгийг байгуулж, Чингисийн талбайд шинэ жилийн сүлд модыг сүндэрлүүлдэг уламжлалтай.

Энэ жил Төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслолын үйл ажиллагаа 12 дугаар сарын 15-ны өдөр буюу даваа гарагийн орой болох гэж байна. Уг арга хэмжээнд нийслэлийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцох юм.

Энэ үеэр сүлд модны дэргэд жижиг хэмжээний 3x6 метрийн талбай бүхий 4 метрийн өндөр карказтай тайз зассан байх бөгөөд төв талбайг тойрсон барилгууд шинэ жилийн уур амьсгал бүхий гэрэлтүүлэг асааж, дуу хуур эгшиглэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.