sonin.mn

Цагдаагийн Ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын газраас албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчдаа эргэн дурсаж, хүндэтгэл үзүүлэх "Бид мартахгүй" өдөрлөг зохион байгууллаа.

Цагдаагийн байгууллагад ажиллах хугацаандаа албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн 59 алба хаагч байдгаас тус газарт ажиллаж байсан долоон алба хаагч байдаг юм.

Энэхүү үйл ажиллагаанд Хамгаалалтын газрын 225 алба хаагч, албан үүргэээ гүйцэтгэж яваад амь эрсдсэн долоон алба хаагчдын гэр бүлийн төлөөлөл оролцлоо.

Үйл ажиллагааг нээж Олон Нийтийн Аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын газрын дарга, цагдаагийн хурандаа М.Лувсандорж нээж үг хэлэн, алба хаагчдаа дурсан нэг минут дуугүй зогсож хүндэтгэл үзүүлэн нэг удаагийн буцалтгүй тусламж олгон хүндэтгэл үзүүлэн урлагийн тоглолт зохион байгуулсан юм.

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв