sonin.mn

ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын Төлөөлөгчдийн танхим өчигдөр шөнө дунд  1,1 триллион долларын төсөв баталлаа. Ингэснээр засгийн газрын үйл ажиллагаагаа зогсохоос урьдчилан сэргийлж чадлаа.

Төсвийн төслийг дэмжихийг ардчилсан намынханд Ерөнхийлөгч Барак Обама уриалсны дараа Бүгд найрамдах намынхны боловсруулсан энэ төслийг 219 гишүүний 206 нь дэмжсэнээр баталсан байна.

Энэ мөнгөөр 2015 оны есдүгээр сар хүртэл засгийн газрын харьяа агентлагуудын олонхыг санхүүжүүлнэ.

Өнгөрсөн сард болсон сонгуулиар Бүгд найрамдах нам Төлөөлөгчдийн болон Сенатын танхимд олонх болсон юм.

Төсөв баталснаар санаа нь амарсан, Бүгд найрамдах намын Төлөөлөгчдийн танхим дахь бүлгийн дарга Жон Бонер “Баярлалаа та бүхэнд. Зул сарын мэнд хүргэе” гэжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: