sonin.mn

БЭЭЖИН. /Xinhua/. Эсэргүүцэгчдийн ажиллагааг зогсоох талаар Хонконгийн Засгийн газрын болон цагдаагийн газрын шийдвэрийг Хятадын Засгийн газар дэмжихээ мэдэгджээ.

Хууль бус эсэргүүцлийн ажиллагааг зогсоох болон нийгмийн хэв журам сахиулах, хууль дээдлэх ёсыг хамгаалахын төлөө Хонконгийн Засгийн газар болон цагдаагийн газрын гаргасан шийдвэртэй Хятадын Засгийн газар бүрэн санал нийлж, тууштай дэмжинэ гэж Хонконгийн Төрийн зөвлөл болон Макаогийн асуудал эрхэлсэн газар мэдэгджээ.

Хонконгийн төв зам, гудамжийг хааж, бизнесийн болон замын хөдөлгөөнд саад учруулсан уг эсэргүүцлийн ажиллагаа Хонконгийн ард иргэдийн дургүйцлийг хүргэсэн гэж мэдэгдэлд дурдсан байна.

Мэдэгдэлд, Хонконгийн оршин суугчид энэ туршлагаас суралцаж, Хонконгийн ирээдүйн талаар анхааралтай бодож үзнэ гэдэгт Хятадын Засгийн газар найдаж байна гэжээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: