sonin.mn

ЖЕНЕВ. /ITAR-TASS/. “Эбола” вирусийн вакцины туршилтад сайн дураараа оролцогсдын заримынх нь үе мөч өвдөж эхэлсэн учир Швейцарийн Женев хотын Их сургуулийн эмнэлэгт явуулж байсан туршилтыг зогсоосон байна. Энэ тухай тус улсын вакцинжуулалтын төвийн дарга, профессор Клэр-Анн Зигрист мэдээлжээ.

Энэ нь Канадад гарган авсан “VSV-ZEBOV” вакцин аж. Уг вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хүсэлтээр 11 дүгээр сарын 10-наас туршиж эхэлжээ. Туршилтад сайн дураараа оролцохоор бүртгүүлсэн 350 хүнээс 115-ыг нь сонгон авсан байна.

12 дугаар сарын 11-нд туршилт эхний үр дүнгээ өгч эхэлсэн нь эмч нарын санааг зовоогоогүй ажээ. Сайн дурынханд тарилга хийснээс хойш долоо хоногт үрэвслийн шинж тэмдэг ажиглагдсан боловч энэ нь сул эсвэл дунд зэргийн байдалтайгаар хэдэн цагаас гурван өдөр хүртэл үргэлжилж байжээ. Туршилтыг 2015 оны эх хүртэл үргэлжлүүлэхээр төлөвлөж байсан байна.

Вакцины туршилтыг зогсоосон тухай мэдээлэл хэвлэлүүдийн анхаарлыг ихээхэн татжээ. Туршилтад оролцогсдын заримд нь илэрсэн үе мөчний өвдөлт хөнгөн байсан бөгөөд ердөө хэдхэн хоног үргэлжилсэн гэж Клэр-Анн Зигрист мэдээлжээ. Вирусийн халдвар эсвэл вакцинжуулалтын үед ийм шинж тэмдэг илрэх нь ховор тохиолдол биш гэж тэрбээр тайлбарласан байна. "Вакцины туршилтыг 2015 эхээр үргэлжлүүлнэ" гэж профессор батлан хэлжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: