sonin.mn

Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу орчмын цахилгаан эрчим хүчний хүчдэлийн түвшинг сайжруулах зорилгоор Эрчим хүчний яамны захиалгын дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 35/6 кВ-ын Баянхошуу дэд станцын өргөтгөл шинэчлэлийн ажил хийж байгаа юм.

Энэ  хүрээнд “35 кВ-ын агаарын шугамыг 2 хэлхээ болгох” ажил хийх тул өнөөдөр 12-16 цагийн хооронд Баянхошууны 24-р хороо Зээлийн 1-5, Зээлийн задгай, 12 дугаар сарын 16-ны өдөр буюу Мягмар гарагийн 11-16 цагийн хооронд 9, 10, 11, 24, 25-р хороо Баянхошуу, Баруун, Зүүн салаа, Баян-Уул, Монлаа орчимд цахилгааны хязгаарлалт хийхээр боллоо.

Иймээс тус газруудын оршин суугчид цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хуваарийн дагуу түр зохицуулах арга хэмжээ авах шаардлагатай байгааг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-аас санууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.