sonin.mn

УИХ-ын чуулган Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж дууслаа.

Улмаар тухайн хуулийн төсөл бодит биш, дутуу байна гэж гишүүд санал нэгдсэн юм. Ингээд уг хуулийн төслийг цааш улам дэлгэрэнгүй бодит байлгах үүднээс хоёрдох хэлэлцүүлэгт нь шилжүүлэхээр хууль санаачлагч байнгын хороонд нь буцаалаа. Яг одоо тамхины тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Эх сурвалж: