sonin.mn

Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэнэ, ач холбогдол гэсэн сэдэвт дүрс бичлэгийн уралдаанд "Хүрээлэн” төслийн  баг  тэргүүн байрт шалгарч, таван сая төгрөгийн шагнал хүртсэн байна.

Тус уралдааныг 3-5 минутын шилдэг видео бүтээлийг долоо хоногийн хугацаатай зарлахад зургаан студийн уран бүтээлчид бүтээлээ ирүүлсэн байна. Тэргүүн байрын эзэд Тостойн нуруунд уул уурхайн 22 лиценз олгогдсон, нэн ховордсон ирвэс устах дээрээ тулсан гэсэн тулгамдсан сэдвийг хөнджээ. Харин уралдааны дэд байрт "Эрхэс" студийн "Улаан ном" бүтээл орж  дөрвөн сая төгрөгийн эзэн болжээ.

Уралдааныг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /НҮБХХ/-ийн “Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь” төсөл, Германы сэргээн босголтын банкны “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” зэрэг төслүүд хамтран зарласан байна.

Д.Өлзий

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг