sonin.mn

СӨҮЛ. /Yonhap/. Самраар үйлчлэх журмыг зөрчсөн гэж нислэгийн багийн нэг гишүүнийг онгоцноос буулгахыг тушааснаар шуугиан дэгдээсэн том охиныхоо үйлдэлд  Өмнөд Солонгосын иргэний агаарын тээврийн “Korean Air” компанийн ерөнхийлөгч Чо Ян Хо өнөөдөр албан ёсоор уучлалт гуйлаа.

Нийслэл Сөүл хотын баруун хэсэгт байдаг тус компанийн төв байранд 65 настай бизнес эрхлэгч охиныхоо “тэнэг” үйлдэлд олон нийтээс уучлалт гуйсан байна.

Тэрбээр, “Би ““Korean Air” компанийн тэргүүн, эцэг хүний хувьд уучлалт гуйж байна” гэжээ.

Түүний охин Хитер Чо нь самраар үйлчилсэнгүй гэж өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт онгоцноос багийн нэг гишүүнийг буулгахыг шаардсан юм. Үүний улмаас Инчон руу явж байсан тус нисэх онгоц Нью-Йоркийн нисэх онгоцны буудалд буцаж буусан билээ.

“Korean Air” компани энэ хэрэгтэй холбогдуулан уучлалт гуйсан ч “Нислэгийн үйлчилгээний стандартыг шалгах нь түүний ажлын нэг хэсэг. Чо нисгэгчийн туслахаар явж байсан” гэж мэдэгдэж, Хитер Чог дэд ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлсөн.

Ингэж саатсаны улмаас онгоц цагаасаа 11 минут хоцорч Инчонд газардсан юм.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг