sonin.mn

МУСГЗ яруу найрагч Ц.Хулан 2-р суваг телевизийн “Цензур­­гvй яриа” нэв­­­трүүлэгт орол­­­цохдоо “Улстөрд шинэ манлайлагч” төсөлд орол­­цогч залуучуудыг гашуун ч гэсэн үнэн үгээр сайтар ичээсэн удаатай. Хэдийгээр яруу найрагч ахайтан жаахан хатуухан vгээр тоншсон ч vнэн хэрэг дээрээ монголоороо олигтойхон алдаагvй бичиж чадахгvй тэдгээр “улстөрийн шинэ манлайлагч” нар бараг бvгдээрээ Англи, Орос, Солонгос хэлтэй гээд “буудчихсан” байсныг тvс, тас шулуухан vгvйсгэсэн билээ.

Тэдгээр “улстөрийн шинэ манлайлагч” нар телевизийн шоугаар дөрөөлөн их улстөрд хөл тавьж, 2016 онд нэр дэвших, 2020 онд сайд болох сэрмээргvй сэрvvн зvvдэндээ төөрч мунгинаж явааг “хvvхэд ийм дээрээ хөөрхөн” гэж уучилж болох ч тэдний vлгэр дууриалал авдаг өнөөдрийн эрхэм улстөрчдийг “Улстөрийн академи төгссөн юм, анлиар хэдэн vг гадарладаг юм, урьд нь дэд сайдаар хэдэн сар ажиллаж vзсэн юм” хэмээн толгойг нь илэн дэвшvvлдэг хачин жигтэй тогтолцоог шоолохгvй бол горьгvй нь.

Монголын эдийн засаг элгээрээ хэвтчихсэн гэдгийг эрхэм УИХ-ын гишvvд дуртай дургvй хvлээн зөвшөөрсөн одоо цагт улстөрийн хямрал гээч бvр ч айхтар хорлонтой дайсан манай дээдсvvдийн хоёр гарыг дээш нь өргvvлчихээд байгаатай эвлэрэх цаг болжээ. Өнөөдөр Монголын улстөрчид засаглалын төлөө, эрх мэдлийн vзvvрээс атгахын төлөө эхнэр, нөхрөө ч арилжин зарахад бэлэн болсон.

Өчигдөрхөн л улайран эсэргүүцэж байсан хүн маргааш нь сайдын суудлын төлөө хэрхэн өөрийн үнэтэй бүхнээ дэвслэчихээд төрөл арилжчихсан шогшиж явахыг бид бүхэн харцгаасан. Тэгвэл сvvлийн vед аль нэг яамны дэд сайд болохын тулд аавыгаа ч ар хударгаар нь хоосортол нь наймаалцдаг энэ цагийн “улстөрийн шинэ манлайлагч” нар цээж тvхийлгэн хvрхрэлдэх болжээ.

Саяхан л дэд сайдын суудлыг улайм цайм худалдан авч байсан эрхмvvд өнөөдөр хууль зохиолцоод, бас зарим нь мест ахиж жинхэлчихээд “Одоо би сайд болсон. Өөрийнхөө багийг бvрдvvлнэ” хэмээж, хуучин сайдын ажлын албыг хуу хамаад гудамжинд хөөгөөд гаргачихаж байна. Дэд сайд гэдэг хачин жигтэйхэн албыг бодон олж, өнөөдрийн “улстөрийн шинэ манлайлагч” нарт мөнхийн гавьяа байгуулсан эрхэм өнөөдөр Монголын улстөрөөс хол байгаа ч тvvний өлгийдсөн нялх Сэнгvмvvд өнөөдөр улстөрийн хор найруулах хэмжээнд хvрэх гишгvvрээ чухамдаа дэд сайд хэмээн бат ноттой итгэж, энэ суудлын төлөө ёстой л эрэгчин, эмэгчинээ vзэлцэж байгаа.

Засгийн газарт олонх болсон АН-ын хувьд Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаярт агентлагийг нь цомхотгосны төлөөсөнд дэд сайдын суудал өгөхөөр яригдаж байгаа. Мөн өмнөх Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх байсан М.Хvдэрбаатарыг шинэ дэд сайдын тоонд мөн багтаахгvй бол горьгvй гэцгээсэн дуулдсан.

Жижиг дунд vйлдвэрийн сангийн дарга, Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Баттvвшингийн нэр мөн л яригдаж байгаа. Тэрээр УИХ-ын гишvvн асан Р.Бадам¬дамдингийн хvv учир аавыг нь гомдоож болохгvй. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пvрэвдоржийг мөн горилогч дунд нэрлэж байгаа.

Эдгээрээс гадна АН-аас өмнөх Засгийн газарт ажиллаж байсан таван дэд сайдыг vлдээхээр болсон тухай мэдээлэл хvчтэй явж байгаа. Тухайлбал, Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа, Сангийн дэд сайд С.Пvрэв, Эрvvл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, Зам тээврийн дэд сайд Х.Ержан нар vлдэж магадгvй нь. Яагаад гэвэл Засагт хамтарсан бусад намтай сайд, дэд сайдаа солбино. Энэ яамдад МАН, МАХН-аас сайд томилогдсон учраас дэд сайд нар нь өөрчлөгдөхгvй гэж байна.

Харин хамгийн сvvлд тодорхой болсон мэдээллээр МАН-ын 30 гаруй нялх Сэнгvмvvд ах нарынхаа гаргасан жимийг зам болгохоор энхрий хайрт намдаа өргөн барих хандив, санхvvжилтээрээ өрсөлдөн аль ч хамаагvй яамны дэд сайд болцгоохоор орондоо хэвтэх завгvй олноороо пижигнэлдэцгээж байгаа дуулдана.

АН, МАН-ын удтал дуншсан зөвшилцөөн, тохиролцооноор долоон дэд сайдын суудал ногдож байгаа ч “60 ямаанд 100 ухна”-ын одоо цагийн биелэл болж, мөнгөтэй амбицтай 30 эрхэм vзэж тарж байгаа аж.

Тэдний дунд НИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын орлогч асан Ц.Цогзолмаа, МАН-ын нарийн бичгийн дарга Х.Булгантуяа,”Мон-Уран”-ы Б.Саранчимэг, нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, УИХ дахь МАН-ын бvлгийн зөвлөх Ш.Раднаасэд, Оюутолгойн ТУЗ-ийн гишvvн Г.Тэмvvлэн, МАН-ын бvлгийн зөвлөх Г.Өнөрбаяр, “UFS” группийн дэд ерөнхийлөгч Цэрэнбат, “Монполимет”-ын Ц.Гарамжав, НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишvvн Х.Алтай, Зvvний хvчний холбооны Г.Тэнгэр гээд ханхvv, гvнж нарын нэрс тэргvvн эгнээнд дvvхэлзэж буй дуулдав.

Гэхдээ улстөрийн өндөрлөгт гарах алхмаа дэд сайдын суудлаар эхлэхээр баруун, солгойгvй тохиролцож, худалдаж, худалдан авч яваа тэдний замд ялихгvй саад vvсээд байгаа гэнэ. Тvvнээс болж АН, МАН-ынхан аль аль нь ихээхэн эвгvй байдалд орцгоожээ. Чухамдаа АН-ынхан хэд хэдэн тохирооноосоо буцаад байгаа гэв.

Тvvнчлэн МАН-ынхан ч албан ёсоор тодорхой тохироо хийгээгvй гэлцэнэ. Тэд Бага хурлынхаа гишvvддээ болно, бvтнэ бvх зvйл дээр тохиролцсон гэж мэдээлсэн ч vнэн хэрэгтээ тохиролцоо зуун задгай хэвээрээ байгаа аж.

Тухайлбал АН-ынхан сайд, дэд сайдын суудал өглөө. Цаашдаа өөр өгөөд байх албан тушаал байхгvй гэж гvрийжээ. Харин МАН-ынхан хамтарсан бол агентлагын дарга, төрийн нарийн бичгийн дарга, төрийн өмчит аж ахуйн нэгжvvдэд парламентын суудлынхаа хувь хэмжээгээрээ хувиарлах ёстой гэжээ. Гэтэл хамтрагч АН-ынхан төрийн нарийн бичгийн дарга, агентлагын дарга нар хуультай.

Төрийн албаныхаа хуулийн дагуу явна. Ерөнхийлөгч төрийн албаныханыг халж болохгvй гэх болжээ. Мөн ялалт аваад баталгаажуулж чадаагvй Дундговь, Дорнод гэх мэт аймгуудын эрх мэдлийг МАН-д өгөхөөр яригдаж байсан. Бас л энэ шийдлээсээ эрх баригчид ухарч байгаа сурагтай.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол МАН-д тохироо ёсоор долоон дэд сайдын суудал өгнө гэж яригдаж байснаа өнгөрсөн хагас сайны байдлаар тав болж хувирсан дуулдана.

Vvнээс болж намуудын ойлголцолын харилцаа хvйтэрч эхэлсэн гэнэ. Ерөнхийдөө АН ялалт байгуулаад Засгийн газраа бvрдvvлснийхээ дараа өөрийн боловсон хvчнээ халах маш их хvндрэлтэй байгаа бололтой. МАН ч Бага хурлын гишvvддээ гоё зvйл ярьчихаад тvvнийгээ биелvvлж чадахгvй зовох байдалд хvрэхээр боллоо. Энэ байдлыг Ерөнхий сайд асан С.Баяр урьдчилан харж

"МАН-д Засагт орох маш хvндрэлтэй байсан. Маш хэцvv шийдэл. Ц.Нямдорж Засгийн газарт орж болохгvй гэж 5-6 vндэслэл хэлж байна лээ. Харин би орохгvй байх 56 vндэслэл хэлж чадна. Гэхдээ улсаа бодоод орох нь зөв. Харин АН-д манайхаас ч илvv хvнд байгаа" гэж тайлбарлаж байсан.

Тийм л байдал руу явж эхэллээ. Ерөнхийдөө эрх баригч хvчин МАН-д зургаан сайд, 5-7 дэд сайдын суудал өгөөд л болно гэж цаагуураа ярилцсан бололтой. Гэтэл МАН-ынхан нь бvх тvвшиндээ парламентын суудлынхаа хувь хэмжээгээр хамтрах ёстой гээд бодчихсон яваад байдаг. Хэрэв МАН-ыг ингээд аргална гэж бодоод байгаа бол арай л дэндсэн хэрэг гэж эх сурвалж тайлбарлав.

МАН-ынхан ч гэсэн хэдэн сайд, дэд сайддаа дөрлvvлэхгvйгээр байдлыг харж байгаад босч мэдэх юм. Энэ байдал нь МАН-ыг Засгаас гаргах эсвэл дундуур нь хагалах хоёр л замыг засаад байна. Харин АН-ынхан өөрийн Засгийн газраа огцруулах, хамтрагчаасаа татгалзах, эдийн засгаа улам хvнд байдалд оруулж, улстөрийн тогтворгvй байдлыг vvсгэх бартаат замыг хvсээгvй ч сонгож мэдэхээр боллоо.

Яамдын дэд сайд нарын томилгоо энэ өдрvvдийн улстөрийн гол сэдэв болжээ. Зарим гишvvний хэлснээр дэд сайд болох гэсэн, дэд сайдаар өөрийн хvнээ томилуулах гэсэн хvмvvсийн “алаан” болж буй сурагтай. Парламентад олон нам хамтран Засгийн газраа байгуулсан тул хэн дэд сайд болох вэ гэдгээс илvvтэй аль нам хэдэн суудал авах вэ гэдэг нь илvv чухал байгаа юм. Засгийн газрыг байгуулахдаа зөвшилцсөн ажлын хэсгийн төвшинд энэ тухай ярина гэсэн мэдээлэл байгаа ч хар зураг ерөнхийдөө гарчээ.

Одоогийн 15 яам тус бvр нэг дэд сайдтай байхаар тохиролцсон. Хуучин зарим яам хоёр дэд сайдтай байсан. Нийт 15 дэд сайд томилохоос МАХН хоёр, МVАН нэг, ИЗНН нэг, МАН зургаа, АН таван дэд сайдын суудал авахаар анх тохиролцсон юм билээ. Өмнө нь МАХН-МVАН-ын “Шударга ёс” эвсэл зургаан дэд сайдын суудалтай байсан бол энэ удаад гурав болж буурсан.

АН-ынхан олон сайдын суудал авсан болохоор энэ удаад МАН-д илvv нэг дэд сайдын суудал гаргаж өгсөн гэх мэдээлэл байгаа.Дэд сайд нарыг томилохдоо АН-ын гишvvн сайдаар нь очсон яаманд МАН-аас, эсвэл МАХН-МVАН-ын “Шударга ёс” эвслээс томилох зэргээр хяналттай ажиллуулахын тулд нам, эвслээр нь сөөлжиж томилох юм гэсэн. Зарим яам хуучин хэвээр ажиллах нь.

Тухайлбал, Боловсрол соёл, шинжлэх ухааны яам гэхэд сайд Лу .Гантөмөр нь АН-ынх бол дэд сайд Б.Ургамалцэцэг АН-ынх. Нэг намаас сайд, дэд сайд нь очсон жишиг бий. Одоогийн байдлаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд нь МАН, дэд сайд нь МАХН-ынх болох нь тодорхой болоод байгаа. Харин Сангийн сайд нь МАН-аас, дэд сайд нь АН-аас ажиллана.

Энэ мэтчилэн сөөлжлөн томилогдчихоод байгаа шинэ сайд, хуучин дэд сайдтай яамдад нэг их өөрчлөлт хийхгvй болов уу. Ийнхvv өнөөдөр дэд сайд, маргааш УИХ-ын гишvvн гэгддэг улстөрийн наймаалцал хачин жигтэй байдлаар жинхэнэ пижигнэлдэж байна, цаагуур чинь.

Эх сурвалж: