sonin.mn

УИХ-ын баасан гарагийн чуулганаар 2014 оны төсвийн тодотголын анхны хэлэлцvvлгийг хийв. Засгийн газрын бvтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор төсвийн тодотгол хийж байгаа ч энэ оны төсвийн орлого, зарлага болон ирэх оны төсөвтэй холбоотой асуудал голчлон яригдсан. Энэ талаар УИХ-ын гишvvн Ч.Хvрэлбаатарын байр суурийг сонирхсон юм.

-2014 оны төсвийн тодотгол ямар байдлаар орж ирэв. Энэ талаар та ямархуу мэдээлэлтэй байсан бэ. Сая Сангийн сайдад тавьсан асуултаас тань харвал таны хувьд энэ асуудлаар нэлээн шvvмжлэлтэй хандаж байгаа бололтой юм?

-Шvvмжлэхээс өөр аргагvй, шал худлаа тодотгол оруулж ирж байна. Тэгээд энэ чухал хуралд Ерөнхий сайд, Шадар сайд нар нь суухгvй байна. Байгуулагдаад хоёр, гуравхан хонож байгаа Засгийн газар гэхэд дэндvv хариуцлагагvй ажлаа эхэлж байна.

Ч.Сайханбилэгийн тэргvvлсэн шийдлийн нэртэй Засгийн газраас оруулж ирж байгаа хамгийн анхны бодлогын баримт бичиг гэхэд дэндvv хариуцлагагvй, шал худлаа тоо баримт оруулж ирж байна. Ийм байхад УИХ-ын гишvvд бухимдалгvй яах вэ дээ.

Сая АН-ын Лу.Болд, Г.Баярсайхан зэрэг гишvvд их зөв зvйтэй шvvмжлэл хэлж байна. Баахан зөвшилцөж, ярилцаж байж хамтарсан Засгийн газар байгуулчихаад эхнээсээ ийм хамаа замбараагvй явж яагаад ч болохгvй.

2014 оны төсвийн орлого бvрдvvлэлт одоогоор нэг их наяд гаруйгаар тасарч яваа. Ер нь 2014 оны төсвийг анх батлахдаа л ихээхэн хөөсөрсөн төсөв баталсан. Гэтэл 2015 оныхыг олонхиороо хvч тvрээд бас хөөсрvvлээд баталчихлаа.

Ирэх онд орлогыг 17 хувиар өсгөхөөр тусгасан нь амьдрал дээр яагаад ч хэрэгжих боломжгvй нь одоо хэлэлцэж байгаа энэ оны төсвийн тодотголоос харагдаж байна. Ер нь энэ байдлаараа бол байдал сайжрах төлөв харагдахгvй л байна.

Жилийн 365 хоногийн 346 хоногт нь төсвийн орлогоо нэг их наяд төгрөгөөр тасалчихаад байхад одоо vлдэж байгаа 19 хоногт тасарсан мөнгийг цуглуулна гэж оруулж ирж байна. Тэгэхээр одоо батлах гэж байгаа төсвийн тодотголын орлого нь шал худлаа болно гэсэн vг шvv дээ.

-Төсвийн алдагд­­лын ДНБ-нд эзлэх хувь хэмжээг хуулиндаа хэрхэн зохицуулсан байдаг юм бэ?

-Төсвийн тухай хуулиар, тухайн жилийн алдагдал нь дотоодын нийт бvтээгдэхvvний хоёр хувьтай тэнцvv байх ёстой гэж заасан байдаг. Тэгэхээр зардлаа бас нэг их наядаар хасч явах ёстой байсан ч хэвээр нь оруулаад ирсэн.

Мөнгө байхгvй учраас тасарсан нэг их наяд төгрөгөө дотоодын зах зээлээс зээлээр босгоно, эсвэл энэ зардлаа санхvvжvvлэхгvй гэсэн vг. Энэ нь эргээд ирэх оны төсөв рvv шилжинэ.

Ингэхээр хямраад байгаа эдийн засаг улам цаашаа гvнзгийрнэ. Шинэ Засгийн газар хамгийн анхныхаа бодлогын баримт бичгийг шал худлаа оруулж ирж байгаа нь бидний итгэлийг алдагдуулж, цаашдаа энэ улс орны байдал улам л хvндрэх нөхцлийг бvрдvvллээ гэж харж байна.

-Одоо тэгвэл ямар гарц байна гэж та vзэж байна. Буцааж татах хугацаа байхгvй шvv дээ?

-Улсын төсвийн тухай хуулиар улсын төсөвт тусгагдаж байгаа тоо болгон vнэн, бодит байх ёстой.Гэтэл хоёр жил худлаа тоо батлаад явсан. Тvvний vр дvн нь өнөөгийн эдийн засгийн хямрал. Тэгэхээр УИХ vvнийгээ засах ёстой.

Тоо болгон зөв байх ёстой. Харамсалтай нь шинэ Засгийн газар энэ гажуудлыг засах ёстой байтал яг хуучнаар нь оруулаад ирлээ. Ямар ч бодлогын арга хэмжээ байхгvй, аргацаасан, гөлгөр төсвийн тодотгол орж ирж байна.

-Орлого бvрдvvлэлт нь нэг их наядаар тасарч яваа 2014 оны төсөвт тодотгол хийх асуудлыг та бvхэн хэлэлцэж байна. Гэтэл 2015 оны төсөвт орлогыг 17 хувиар өсгөнө гээд тооцчихсон байдаг. Vнэхээр ингэж өсөх боломжгvй нь харагдаж эхэллээ. 2015 онд төсвийн орлого ихээхэн тасрах эрсдэлтэй эвлэрэх цаг болсон юм биш vv?

-2015 оны төсвийн орлогыг 17 хувиар өсгөж, тэнцвэржvvлсэн тэнцлийг 500-аад тэрбум төгрөгийн алдагдалтай баталсан. Орлогын өсөлт нь бодит эсвэл бодит бус гэдгийг энэ тооцооллыг хийсэн Сангийн Яамны мэргэжилтнvvдээс асуух хэрэгтэй. УИХ-ын гишvvний хувьд хөндлөнгөөс харахад төсвийн орлогыг ингэж өсгөх бодит боломж харагдахгvй байгаа.

-Сангийн яамнаас бонд гаргана гэсэн асуудал яригдаж байгаа юм билээ?

-УИХ-аас төсөв батлахдаа Засгийн газарт тэр ондоо гаргаж хэрэгжvvлэх ёстой бондын хэмжээг зааж өгдөг. Тvvнийг нь нэмээд оруулж ирж байна.

Гэхдээ бондын нэмсэн хэмжээнээс харвал нэг их наяд төгрөгийг зардлыг санхvvжvvлэх шинж харагдахгvй байгаа юм. Өөрөөр хэлбэл, худлаа төсвөөс дамжиж орж ирэх зардал ирэх оны төсөв дээр дарамт болохоос өөрөөр олигтой нөлөө vзvvлэхгvй .

-Засгийн газрын бvтэц болон бусад арга хэмжээгээр 51 тэрбумийг хэмнэж байгаа гэж Сангийн сайд Ж.Эрдэнэбат мэдээлж байсан?

-Засгийн газрын бvтцээс зардал хэмнэгдэж байгаа зvйл байхгvй. Яагаад гэвэл яамдынхаа тоог нэмчихсэн. Яамдын тоог нэмснээр төсвийн данхар бvтцийг бууруулна гэдэгт би итгэхгvй байна. Ж.Эрдэнэбат сайд чухам ямар арга замаар 51 тэрбумыг хэмнээд байгааг өөрөөс нь тодруулсан нь дээр байх.

-Өрийн удирдлагын тухай хуулинд ДНБ-ны 40 хувиас хэтрэхгvй байна гэж заасан. Vvнийг нэмэх боломжтой юу?

-Бусад улс орнуудыг харахад хөгжилтэй орнуудад энэ хэмжээ харьцангуй өндөр, хөгжиж байгаа орнуудад ялангуяа байгалийн баялагтай орнуудад энэ хэмжээ харьцангуй бага байгаа ажиглагддаг. Тухайлбал Их Британи, Франц зэрэг улсууд 90 орчим хувь байх жишээтэй.

Асуудал нь 40 байна уу, 60 байна уу, 80 байна уу энэ тоондоо биш харин өр зээл тавьж авсан санхvvжилтээр юу хийх гэж байна гэдэг асуулт чухал. Ер нь бид чинь хувь хvнийхээ тvвшинд ч тэр төр засгийн тvвшинд ч тэр мөнгө л байвал болчих юм шиг сэтгээд бvх болохгvй бvтэхгvй байгаагаа мөнгөгvйн зовлон гээд давхиад байдаг.

Чингис бондын зарцуулалт маш их шvvмжлэл дагуулж байгааг та бvхэн харж, сонсож байгаа. Бизнесийн байгууллагатай адил засаг төр ч ялгаагvй зээлийг юунд зарцуулах, хэрхэн удирдах, яаж буцааж барагдуулахаа мэдэж байх ёстой. Тийм тогтолцоог бvрдvvлснийхээ дараа өрийн дээд хэмжээг өсгөх vv яах вэ гэдгээ ярилцаж шийдэх ёстой.

-Монгол Улсын төлбөрийн тэнцэлд 2012 оны сvvлийн хагасаас эхэлж vvссэн дарамт нь 2013 онд хямралын шинжтэй болж, улмаар энэ нь 2013-2014 оны эдийн засгийн хvндрэлийн суурь учир шалтгаан болсон гэж эдийн засагчид тайлбарлаж байгаа. Тэгвэл төлбөрийн тэнцлийн хямралаас гарах, эдийн засгаа сайжруулах ямар арга зам байж болох вэ?

-Гаднаас яаж валют оруулж ирэх вэ гэж асууж байна гэж ойлголоо. Гадны зээл тусламж бол богино хугацааны шийдэл. Гадаад зах зээлд бараа бvтээгдэхvvн зарж борлуулж байж л энэ асуудал шийдэгдэнэ. Сvvлийн жилvvдэд уул уурхайн салбар энэ vvргийг гvйцэтгэж ирлээ.

Харамсалтай нь тvvхий эдийн vнийн хэлбэлзэлтэй холбоотойгоор энэ салбар эрсдэл өндөртэй гэдгийг бид одоо ойлгож авлаа. Экпортод бvтээгдэхvvн vйлчилгээ гаргана гэдэг мэдээж тийм амар зvйл биш, төрийн манлайлал, стратеги хэрэгтэй. Ер нь бид "гал унтраах" маягийн богино хугацааны арга хэмжээ авч ирлээ шvv дээ, ийм маягаар урт хугацааны асуудлыг шийднэ гэж байхгvй.

-Төсвөө бодитойгоор баталж чадвал тvvнийг дагаад гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх нь тодорхой. Харин улсын төсөв энэ хэвээрээ явбал Монгол Улсын гадаад нэр хvндэд ч тааруухан нөлөө vзvvлэх нь ойлгомжтой. Ирэх оны төсвийг нэг их наядаар танавал байдал хэрхэн өөрчлөгдөх бол?

-Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсны нэг шалтгаан нь бодит бус төсөв баталдаг, ингэснээр төсвийн алдагдал их гардаг явдал юм. Гэхдээ төсвөө бодитоор баталснаар гадаадын хөрөнгө оруулалт шууд нэмэгдээд эхэлнэ гэж vзэх нь өрөөсгөл ойлголт. Төсөв алдагдалтай vед Монголбанк инфляцийн зорилтоо хэрэгжvvлэхийн тулд бодлогын хvvгээ өсгөхөөс өөр аргагvйд хvрнэ.

Иймэрхvv vйлдэл 1990 оноос хойш дахин дахин давтагдсаар байгаа. Гаднаас нь харахад хvv өсөхөөр зээл vнэтэй болоод, бизнесvvд хумигдаад, эдийн засгийн идэвхжил сулраад, иргэдийн худалдан авах чадвар багасаж, vнийн өсөлт буурах байдал ажиглагддаг.

Мөнгөний хатуу бодлого ажиллаад байгаа юм шиг. Гэтэл дотроос нь харахаар данхайсан төсөвт багтаж чадсан ажил vйлчилгээ, бизнесvvд нь амжилттай яваад, томроод, төртэй бvvр дотно ажиллах хvсэл эрмэлзлэлтэй болоод байдаг.

Харин нөгөө бор зvрхээрээ, төрөөс хамааралгvй бизнес хийдэг хэсэг хамаг хvндийг vvрээд, зээлэндээ дарлуулаад, бизнесээ хумиад эхэлдэг. Өөрөөр хэлбэл бид нийгмийн ямар хэсгээ "гаргуунд нь хаяж" байж инфляцийн зорилтоо биелvvлж байгаагаа ярих, шийдвэрлэх цаг болсон. Урт хугацаандаа эдийн засгийн энэ сектор хvчирхэгжиж байж улсын эдийн засгийн хөгжил яригдах учиртай.

Vнэхээр улсын төсвийг нэг их наядаар танаад, хамгийн гол нь төсвийн алдагдалгvй ажиллаж чадвал Монголбанк бодлогын хvvгээ өсгөх бус харин эсрэгээрээ бууруулах орон зай гарч ирнэ.

Ингэж чадвал эдийн засгийн идэвхжил буурсан энэ vед Монголбанк жинхэнэ утгаараа бодит эдийн засгийг дэмжих болно. Засгийн газар тэр нэг их наядын ажил vйлчилгээг хувийн хэвшлээр хийлгэж жинхэнэ эдийн засгийн бодитой өсөлт гарах боломжтой.

Эх сурвалж: