sonin.mn

Хүнс, хөдөө аж ахуйн яамны сайдаар томилогдоод байгаа Р.Бурмаатай цөөн хором ярилцлаа. Түүний хувьд өмнөх Засгийн газарт “Давхар дээл”-ийн тухай хуулийг хамгийн хүчтэй эсэргүүцэж байсан гишүүний нэг. Гэвч тэрбээр энэ удаагийн Засгийн газарт Хүнс, хөдөө аж ахуйн яамыг толгойлох болсноор “дээл”-ээ давхарлаад байгаа юм.

-Таныг “Давхар дээл”-ийн тухай хуулийг хамгийн их эсэргүүцэж байсан атлаа “Дээл”-ээ давхарлаад Засгийн газарт ороод ирлээ гэх шүүмжлэл олон нийтийн дунд их гарсан. Мөн үүнтэй зэрэгцээд УИХ-ын гишүүнийхээ ажлыг өгнө гэсэн мэдээлэл ч гараад байна. Та эдгээр асуултад албан ёсны байр сууриа илэрхийлнэ үү?

-“Дан” “Давхар дээл” буюу Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүний ажлыг давхар ха шиж байгаа байдлыг тодорхой хэмжээгээр хязгаарлахаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хууль оруулж ирж байсан. Энэ хуулийн төслөөр Засгийн газрын гишүүний 50 хувь нь дан буюу тал хувийг нь УИХ-ын гишүүн биш хүнээр бүрдүүлсэн байх нь зүйтэй гэдэг агуулгатай байсан.

Энэ хууль олонхийн дэмжлэг аваад амжилттай явж байсан ч хамгийн сүүлийн мөчид харамсалтайгаар унасан. Хэрвээ тэр хуулийг баталсан бол ирэх долдугаар сарын 1-ээс УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнээр ажиллаж болохгүй болох байлаа.

Гэхдээ энэ асуудлаар тууштай хэлж, “Энэ буруу юм” гэдгийг олон түмэнд ярьж ойлгуулснаар хэдийгээр хуульгүй ч энэ үзэл баримтлал тодорхой хэмжээгээр хэрэгжиж байна шүү дээ. Тухайлбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Зас гийн газрын гишүүдийнхээ нэрийг оруулж ирэхдээ 50 хувийг нь гаднаас, 50 хувийг нь УИХ-ын ги шүүн байхаар оруулж ирлээ.

Энэ утгаар нь харвал энэ хууль дэ мий яригдаагүй байна. Амьдрал дээр хэрэгжиж байна гэж харж байна. Товчхондоо, Ерөнхийлөгч энэ хуулийг хэдийд ч гэсэн өргөн бариад оруулаад ирэхэд би хамгийн түрүүнд дэмжиж, хэрэгжүүлнэ.

-Тэгэхээр УИХ-ын гишүүний ажлаасаа татгалзана гэдэг мэдээлэл ташаа гэж ойлгох уу?

-Хуулийг хамгийн түрүүнд хэрэгжүүлж, дэмжинэ. Цаашлаад энэ асуудлаар би өөрийн саналыг бусадтайгаа солилцсон байгаа Манай эмэгтэй гишүүдийн зүгээс Д.Оюунхорол бид хоёрыг бүгд дэмжсэн.

Өмнө нь гурван эмэгтэй сайдтай байсан бол одоо хоёр болж буур лаа. Гэхдээ ядаж хоёр ч гэсэн эмэгтэй сайд байх ёстой гэдэгт санал нэгдэж, дэмжсэн Үлдсэн жил хагасын хугацаанд УИХ-тайгаа холбогдуулан энэ ажлыг хийх ёстой.

Дээрээс нь “УИХ-ын төвшинд эмэгтэйчүүдийн эзэлсэн байр суурийг бууруулж болохгүй. Тиймээс та хоёрын хувьд гишүүнээс татгалзах гэдэг асуудлыг ганцаараа шийдэж болохгүй шүү” гэдэг захиасыг хэлсэн учраас түүнийг нь хүндэтгэн үзэж байгаа. Тэгэхээр яг одоогийн байдлаар гишүүний ажлаа өгнө гэж ойлгож болохгүй. Гэхдээ мэдээж хууль гарвал хамгийн түрүүнд дэмжинэ гэдгээ дахин илэрхийлмээр байна

-Таны хувьд өмнөх Засгийн газарт Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Цаашид үргэлжлүүлэн ажиллах уу эсвэл өөрчлөгдөж таарах уу?

-Өргөдлийн байнгын хорооноос гад на би гурван байнгын хороонд гишүүнчлэлтэй. Мөн авлигын эсрэг бүлгийн дарга гэх мэт албан тушаалаа бүгдийг нь өгнө Тэгэхээр зөвхөн өөрийн салбарын буюу сайдын ажлыг гишүүнийхээ ажил тай хамтатган хариуцлагатай хийх талд анхаарах бодолтой байна.

-Таны хариуцсан яамны хувьд дэд сайдын томилгоо хэрхэн явахаар байна вэ Хуучин дэд сайд нь хэвээрээ үлдэнэ гэсэн мэдээлэл байна л даа?

-Дэд сайдыг хэрхэхийг би сайн мэдэхгүй байна. Энэ асуудалд аж- лын хэсэг хуралдаж байгаа. Ер нь яамдад дэд сайд нь солбих уу эсвэл дагнасан байх уу гэдгийг ажлын хэсгийнхэн шийднэ. Эндээс шийдвэр гарахаар бүх зүйл тодорхой болно.

-Салбарын сайд нь өөрчлөгдөхөөр Төрийн нарийн бичгийн даргаас авахуулаад төрийн албан хаагчид халагдах тохиолдол түгээмэл болсон. Энэ байдал танай яаман дээр давтагдах уу?

 -Манай яам хоёр салж байгаа учраас бүтцийн өөрчлөлт зайлшгүй гарч таарна. Өөрчлөгдөхөөс ч өөр аргагүй. Манай яамны бүтэц ха раахан батлагдаагүй байна. Тийм учраас урьдчилж халаа сэлгээ хийгдэх эсэх талаар хэлэх боломжгүй л дээ. Бүтэц батлагдсаны дараа энэ талаар то дорхой мэдээлэл өгч болох юм.

-Хариуцсан салбартаа хамгийн түрүүнд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Одоогийн хүрсэн төвшнөөс нь бууруулахгүйн тулд малчин тариаланчдад үнэ тогтворжуулах чиглэлээр олгож байсан мөнгийг хассан байдалтай байгаа юм билээ. Тиймээс энэ мөнгийг төсөвт суулгуулахын төлөө ажиллаж байна. Гэхдээ бусад ямар хэлбэрээр энэ салбарынхныг дэмжиж болох вэ гэдгийг судалж байна.

-Таны хариуцах яам өмнө нь нэг байсан. Харин одоо салаад байгаа. Тэгэхээр 2015 оны төсвийн тодотголыг яаралтай хийхгүй бол он гараад эхний өдрөөс төсвөө дагаад яамны ажилчдын цалин хөлсний асуудал хөндөгдөж таарах байх?

 -Өнөөдөр /өнгөрсөн баасан гариг/ Засгийн газар шинэ бүрэлдэхүүн албан бус уулзалт хийх гэж бай на. Энэ уулзалтаар яамдын хө рөнгө мөнгөний хэмжээ ямар бай на, яаж байгаагаа хүргэж зохи цуулах вэ гэдэг асуудлаар ярилцана.

Салбар бүрийг нэлээд дэлгэрэнгүй ярих болов уу гэж бодож байна. Одоогийн байдлаар надад танилцуулж байгаа мэдээллээр байдал амаргүй. Яамны зардал 50 хувиар хасагдсан байгаа.

М.Өнөржаргал

Эх сурвалж: