sonin.mn

РОМ. /ITAR-TASS/. Италийн нийслэл Ром хотод болсон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нарын хоёр талын уулзалт дуусчээ. Италид суугаа АНУ-ын Элчин сайдын өргөөнд болсон уулзалт гурван цаг гаруй үргэлжилсэн байна.

Уулзалтын анхаарлын төвд Ойрхи Дорнодын байдлыг зохицуулах асуудал байв. Бүс нутгийн байдлыг нэн даруй шийдэхийг шаардаж, байдлыг улам дордуулж болохгүйг ОХУ-ын Гадаад хэргийн сайд уулзалтыг нээхдээ, цохон тэмдэглэжээ.

Талууд Сирийн асуудал болон Украины байдлыг хэлэлцэнэ гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын хэвлэлийн албаны орлогч дарга урьд нь мэдээлсэн байна.

Уулзалтын дараа хэвлэлийн бага хурал зохион байгуулаагүй байна.

Д.Жаргал

Эх сурвалж: