sonin.mn

ИКСАН. /Yonhap/. Улсад нь хууль бусаар нэвтэрсэн гэгдэж буй АНУ-ын иргэнд зориулан Умард Солонгос хэвлэлийн бага хурал хийлээ.

Артуро Пьер Мартинес өнгөрсөн амралтын өдөр гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд, “Би АНУ-ын Техас муж улсын оршин суугч. 29 настай” гэжээ.

Тэрбээр Хятад болон Умард Солонгос хоорондын голоор хил давсан байна.

Мартинес Умард Солонгосын эрх баригчдыг сайшааж, АНУ-ын засгийн газрыг шүүмжилжээ.

Умард Солонгос яагаад түүнийг баривчилсан, эсвэл тэрбээр тус улсад үлдэхийг өөрөө хүссэн эсэх тодорхой бус хэвээр байна.

“Си-Эн-Эн” телевизийн мэдээлснээр, Мартинес энэ оны 11 дүгээр сарын эхээр Умард Солонгос руу нэвтэрчээ. Гэр бүлийнхнийх нь хэлснээр, тэрбээр Умард Солонгос руу явахыг урьд нь оролдож байсан аж.

Пхеньян энэ оны 10 болон 11 дүгээр сард АНУ-ын баривчлагдсан гурван иргэнийг сулласан юм.  Умард Солонгос Мартинесыг АНУ-тай яриа хэлцээ хийхийн тулд ашиглах төлөвтэй байна гэж ажиглагчид үзэж байна.

Г.Доржханд

Эх сурвалж: