sonin.mn

Хөдөлмөрийн сайд С.Чинзоригтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та Хөдөлмөрийн яамыг удирдахаар боллоо. Өмнө нь энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд одоогийн нөхцөл байдалд ямар бодлого боловсруулж ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Би Хөдөлмөрийн сайдаар томилогдоод удаагүй байна. Тиймээс ажилтайгаа, бодлогын баримт бичгүүдтэй танилцаж байна. Өмнө нь энэ салбарт ажиллаж байсан маань миний давуу тал болж байна. Учир нь хөдөлмөрийн салбарын тухай ойлголт авах гэж цаг хугацаа алдахгүй.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд дэд сайд байхдаа Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг боловсронгуй болгох чиглэлд гар, бие оролцон ажиллаж байлаа. Тэгэхээр хөдөлмөрийн салбарын хууль эрх зүйн орчин ямар байдалтай байгааг ерөнхийдөө гадарлаж байгаа гэсэн үг. Салбарынхаа ажилтай танилцаж байхад хоёр тулгамдсан бэрхшээл байна.

Нэгдүгээрт, бид ажлын байр олдохгүй байна гэсэн шалтаг тоочоод байдаг. Судалгаанаас харахаар ажлын байр байна. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, ажил олгогчдоос энэ оны эхний арван сарын байдлаар гэхэд 90 мянган ажлын байрны захиалга өгсөн байгаа юм. Гэтэлтухайн ажил хайгчийн туршлага, ур чадвар, мэдлэг, боловсрол шаардлагад нийцэхгүйгээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих байгууллагууд ажилд зуучилж чадахгүй байна.

Нийт 90 мянган ажлын байранд 40 мянган хүнийг ажилд зуучилсан байх. Тэгэхээр үлдсэн 50 орчим хувийн ажлын байрны захиалгаа эзнээ олохгүй байна гэсэн үг. Энэ чиглэлд анхаарал хандуулж, иргэдийг ажилтай болгох асуудлыг шинэ арга замаар шийдэх хэрэгтэй байна. Хоёрдугаарт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, хөрөнгийн зарцуулалтыг оновч­ той болгох шаардлагатай байна.

Судалгаанаас харахад шинээр бий болсон ажлын байрны 70 орчим хувь нь түр ажлын байр байна. Түр ажлын байр хэрэгтэй ч иргэдийг тогтмол ажлын байртай болгоход түлхүү анхаарал хандуулах хэрэгтэй. Дээрх хоёр асуудалд зайлшгүй өөрчлөлт хиймээр байна.

-Эдийн засгийн хүндрэлтэй үед шинэ ажлын байр бий болгохоос илүүтэй иргэдийн ажлын байрыг хадгалж үлдэх шаардлага үүсч байх шиг байна. Энэ чиглэлд ямар ажил хийх вэ? ­

Иргэдийн хөдөлмөр эрх­ лэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн хямралын үед ард түмний ажлын байрыг хадгалж үлдэх чиглэлд ажиллах шаардлага үүсч байгаа нь үнэн. Бидэнд 2009 оны эдийн засгийн хямралын үед авч хэрэгжүүлж байсан арга хэмжээ бий.

Тодруулбал, Нийгмийн даатгалын шимтгэлийн хүү торгуулийг төлөх хугацааг хойшлуулах, ажилгүйдлийн сангаас тэтгэмж авах нөхцөл боломжийг зөөллөх гэхмэтчилэн арга хэмжээ авч байсан. Нөгөө талдаа иргэдийн орлогыг бууруулахгүй байх хэрэгтэй. Ялангуяа цалин нэмэхдээ эхний ээлжинд бага орлоготойд нь түлхүү нэмэх шаардлагатай.

Цалин хөлсийг индексжүүлж нэмэгдүүлдэг байх хууль, эрх зүйн орчинг боловсруулах хэрэгтэй байна Түүнээс гадна хүн амын орлогын албан татварыг шатлалтай болгох ёстой гэсэн бодолтой байгаа Үүнийгээ Засгийн газрын хүрээнд индексжүүлж нэмэгдүүлдэг байх хууль, эрх зүйн орчинг боловсруулах хэрэгтэй байна Түүнээс гадна хүн амын орлогын албан татварыг шатлалтай болгох ёстой гэсэн бодолтой байгаа.

Үүнийгээ Засгийн газрын хүрээнд ярьж, шаардлагатай бол хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах асуудал ярих ёстой. Хэдийгээр цалин, хөлсийг нэмэгдүүлж чадахгүй ч гэсэн орлого багатай хэсгийг татвараас чөлөөлөх нь зүйтэй. Хувийн хэвшилд ажиллаж байгаа иргэдийн цалин хөлсний шаардлагад нийцэхгүй байгаа.

Өнөөдөр хувийн хэвшлийнхний цалин хөлсийг шийддэг эрх зүйн нэг л акт байгаа. Тэр нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ. Гэтэл энэ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ тодорхой мэргэжил боловсрол шаардахгүйгээр энгийн ажил гүйцэтгэж байгаа хүний аж ахуйн нэгжүүд “Танай хуульд ингэж заасан байна. Бид үүнээс доогуур цалин өгөөгүй учраас хууль зөрчөөгүй” гэсэн байдлаар ханддаг.

Тиймээс тухайн ажлын байрнаас хамаарч цалингийн доод хэмжээг тогтоох ёстой. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажиллаж байгаа гадаад монгол ажилтны цалингийн зөрүү их гэсэн гомдол байдаг Үүнд тухайн аж ахуйн нэгжийг буруутгах арга байхгүй. Учир нь одоогийн манай мөрдөж байгаа хуулийн зохицуулалт тухайн нөхцөл байдлыг шийдвэрлэх арга замыг бүрэн хангаж өгөөгүй байна.

Хөдөлмөрийн хуульд “Адил хөдөлмөр эрхэлж байгаа хоёр хүнд яг ижил цалин олгоно” гэсэн зохицуулалт бий. Энэ нь эрэгтэй эмэгтэй ажилтанд ижил цалин олгоно. Хүйсээр ялгаварлахгүй гэдэг утгаараа орж байгаа юм. Тиймээс монгол, гадаадын ажилтнуудад адил цалин хөлс авах зохицуулалтыг хууль эрх зүйн бодлогын баримт бичигтээ оруулах шаардлагатай

-Таныг сайдын ажлаа авангуутаа хоёр, гурван хүн ажлаас халсан гэх мэдээлэл гарч байна. Ер нь Хөдөлмөрийн яаманд хэр их халаа, сэлгээ хийх вэ? ­

-Би хувьдаа төрийн алба цомхон, чадварлаг байх ёстой гэж боддог. Өмнө нь энэ салбарт дэд сайд байхдаа төрийн албаны хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлд ажиллаж байлаа.

Тиймээс төрийн алба цомхон чадварлаг байх ёстой гэдэг байр сууриа баримтална. Төрийн жинхэнэ албан хаагчдыг ажлаас халж, сольсон зүйл байхгүй Яамны бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулаагүй байгаа. Засгийн газрын тухай хуулиар улс төрийн албан тушаалтан буюу сайдад өөрт нь мэргэжил арга зүйн зөвлөгөө өгдөг сайдын зөвлөх, хэвлэлийн төлөөлөгч нар сайдыгаа дагаад өөрчлөгдөөд явдаг.

Төрийн жинхэнэ албан хаагч биш. Тиймээс өмнөх сайдтай ажиллаж байсан хоёр зөвлөх, нэг хэвлэлийн төлөөлөгчийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан Одоогоор халаа, сэлгээ хийх бодол алга. Дээр ярьсан ажлуудаа яаралтай хийж, Засгийн газартаа ойлголт өгч УИХ­д холбогдох хууль тогтоомжийг оруулна. Манай яам бол хүний төлөө ажилладаг яам.

Өөрсдөө үлгэр жишээ ажилладаг байх ёстой. Гэтэл “Загасчны морь усгүй” гэгчээр ажил алба нь цэгцрээгүй байна. Өмнөх Засгийн газар байгуулагдаад хоёр жил гаруй ажилласан. Гэтэл манай яам байгуулагдсанаас хойш Төрийн нарийн бичгийн дарга, бүх газар, хэлтсийн дарга нар түр орлон гүйцэтгэгч байгаа юм.

Үүнд өөрчлөлт оруулж, хуульд нийцүүлсэн шийдвэр гаргахгүй бол төрийн албан хаагч хоёр жил гаруйн хугацаанд түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалтайгаар явж болохгүй.

-Хөдөлмөрийн яам дэд сайд болон Төрийн нарийн бичгийн дарга нараа сөөлжүүлж томилох уу?

-Одоогоор надад энэ талаар мэдэх зүйл алга. Намуудын зөвшилцөх ажлын хэсгүүд улс төрийн томилгооны асуудлыг хэрхэн ярилцсанаас хамаарах байх.

-Танай яамны төсөв мөнгө янз бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хэр хангалттай байдаг вэ Энэ оны тодотголд ямар байдлаар орж ирсэн бэ?

­Ер нь Хөдөлмөрийн яамны энэ оны төсвийн урсгал зардлаас 2.7 тэрбум төгрөг хасч байгаа юм билээ. Үүнтэй санал нэг байна Тодорхой хэмжээгээр танаж болох зардал гэж бид харж байна.

Энд нэг асуудалтай зүйл ярихад Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдаж, бүтцийн өөрчлөлт хийхдээ оновчгүй шийдвэр гаргасан зүйл байна Ялангуяа манай яамны эрхлэх ажлын хүрээнд байсан жижиг, дунд үйлдвэрийн газар, түүнийг дагасан жижиг, дунд үйлдвэрийн сангийн асуудлыг Аж үйлдвэрийн сайдад шилжүүлсэн нь буруу Манай ажиллагсдын бүтэц их сонин.

Монгол Улсын хэмжээгээр нийт ажиллагсад 1.2 сая байна гэж үздэг. Үүний тал нь буюу 500 гаруй иргэн өөрөө өөртөө ажлын байр бий болгож байдаг малчид албан бус секторт хөдөлмөр эрхэлдэг эмзэг ажлын байр байгаа юм. Ийм эмзэг бүлэгт жижиг, дунд үйлдвэрийн сангийн хөрөнгөөр дамжуулж, ажлын байраа баталгаажуулдаг.

Ялангуяа малчид хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгч болгох замаар албан бус секторт шилжүүлэх зайлшгүй шаардлагатай. Тиймээс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө Хөдөлмөрийн сайдад байх ёстой гэсэн бодолтой байдаг Манай улсын бүртгэлд бүртгэлтэй 50 гаруй мянган аж ахуйн нэгж байдаг. Эдгээр аж ахуйн нэгжийн 90 хувь нь 10 хүртэл ажилтантай жижиг аж, ахуйн нэгж.

Нийт аж ахуйн нэгжийн 90 хувийг бүрдүүж байгаа жижиг, аж ахуйн нэгжүүдэд манай ажиллагсдын 70 хувь нь байна. Тиймээс дээрх аж ахуйн нэгжүүдэд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн мөнгөөрөө ажлын байрыг тогтвортой болгох бизнесийг хөгжүүлэх нөхцөл бололцоог хангаж байх ёстой. Нөгөө талаасаа аж үйлдвэр, жижиг, дунд үйлдвэр гэдэг хоёр өөр ойлголт.

Аж үйлдвэрийн том салбарт жижиг, дунд үйлдвэрийг хамаатуулах, сангийн мөнгийг тийшээ шилжүүлэх нь оновчтой бус хувилбар. Үүнийгээ би ирэх оны төсвийн тодотголын үеэр Засгийн газар дээр ярина гэсэн бодолтой байна.

-Хувийн хэвшлийнхнийг дэмжих чиглэлд ямар ажил хийх вэ?

-Хувийн хэвшлийг дэмжих чиглэлд хэд хэдэн зүйлд анхаарах хэрэгтэй. Тэр дундаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, жижиг зээлийн хүрээнд аж ахуйн нэгжээ дэмжинэ. Хувийн хэвшилд ажиллах боловсон хүчнээ сайтар боловсруулах нь их чухал байна. Иргэдийг ажилтай болгосон хувийн хэвшлийнхнийг санхүүгийн хөшүүргээр дэмждэг байх урамшууллын арга хэмжээ авч болно.

-Иргэдийн худалдан авах чадвар буурсан учраас цалин нэмэх болов уу гэсэн хүлээлттэй хүн олон байна. Нэмэх санхүүгийн эх үүсвэр байна уу? ­

-Ер нь иргэдийн худалдан авах чадвар маш их буурч байгаа нь бодит үнэн. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсч эсрэгээрээ монгол төгрөгийн ханш унаж байна. Иргэдийн худалдан авах чадвар 40 орчим хувиар унасан гэж би хувьдаа бодож байгаа юм.

Нөгөө талдаа үнийн өсөлт, инфляцийн төвшнөө цалингийн өсөлт гүйцэхгүй байгаа Цаашдаа иргэдийн цалинг нэмэх шаардлагатай. Ингэж цалингаа нэмэхдээ эдийн засгийн хямралд хамгийн ихээр өртөж байгаа бага цалинтай хэсэгт Засгийн газар түлхүү анхаарал хандуулж эхний ээлжинд нэмэх хэрэгтэй

Цаашдаа хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгож, цалингаа үнэ, инфляцийн өсөлттэй уялдуулдаг тогтолцоонд шилжих шаардлагатай байна. Хэн нэгэн улстөрчийн хүсэл, сонирхлоос шалтгаалаад цалин нэмэх үү, үгүй юү гэдгийг шийдэж болохгүй.

-Өмнөх Засгийн газрын үед хэрэгжиж байсан төсөл, хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үү? ­

-Зарчмын хувьд АН, бусад намтай байгуулсан шинэчлэлийн Засгийн газар огцорсон. Тиймээс тухайн намуудын хэрэгжүүлж байсан мөрийн хөтөлбөр үүгээр дуусгавар болж байгаа

Парламентад суудалтай бүх нам хамтарч засаг байгуулсан учраас хямралыг давах дунд хугацааны хөтөлбөр боловсруулах байх. Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр дотор үр дүнтэй ажил байгаа Гэхдээ маш их хугацаа алдсан, хэрэгжилт удаашралтай байгаа төслүүд ч байгааг дурдахгүй өнгөрч болохгүй.

-Хөдөлмөрийн бирж Иргэдээ ажилд зуучилж чадахгүй байна” гэж шүүмжилдэг иргэд цөөнгүй байдаг. Үүнд та ямар байр суурьтай байдаг вэ. Цаашид Хөдөлмөрийн бирж ямар байдлаар ажиллах вэ? ­

-Иргэд Хөдөлмөрийн биржийн үйл ажиллагааг шүүмжилж байгааг хүлээн зөвшөөрнө. Ерөөсөө ажлын үр дүн ч гэсэн тааруухан байгаа юм. Би дээр хэлсэнчлэн ажлын байрны захиалга байдаг ч 50 хувьд нь зуучилж байна Энэ нь иргэдийн хүсэн хүлээсэн хэмжээнд хүрч чадахгүй байна л даа. Өмнөх Засгийн газрын үед хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх 8­9 хөтөлбөр хэрэгжиж байсан юм билээ.

Энэ олон хөтөлбөрүүд үнэхээр үр дүнтэй байж чадаж байна уу, үгүй юү гэдэгт бид анализ хийнэ. Эдийн засгийн хямралтай үед мөнгөө олон хөтөлбөрт цацах хэрэг байна уу, үгүй юү гэдгийг бодолцож үзсэн нь дээр. Хөдөлмөр, эрхлэлтийг нэмэгдүүлэх тэргүүлэх чиглэлээ тодорхойлоод түүндээ хөрөнгөө оруулж, иргэддээ наалдацтай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна

Ц.Оюунтунгалаг

Эх сурвалж: