sonin.mn

БРЮССЕЛЬ. /АР/. Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, түүний засгийн газрыг шүүмжилсэн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн байр руу Туркийн цагдаа нар дайран орж, сэтгүүлчдийг нь баривчилсныг Европын Холбоо /ЕХ/ эрс шүүмжиллээ. Турк нь ЕХ-нд нэгдэх хүсэлтэй байгаа юм.

ЕХ-ны мэдэгдэлд “Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн байр руу Туркийн цагдаа нар дайран орж, сэтгүүлчдийг баривчилсан нь ардчиллын үндсэн зарчмын нэг хэвлэлийн эрх чөлөөнд нийцэхгүй” гэжээ.

Сэтгүүлчдийг баривчилсан нь Европын үнэт зүйлстэй харшилж байна гэж ЕХ үзэж байна.

Мөн уг мэдэгдэлд “ЕХ-ны гишүүн болох хүсэлтэй аливаа улс хууль, хүний үндсэн эрхийг хүндэтгэх ёстой” гэсэн байна.

Засгийн газраа шүүмжилсэн 20 гаруй сэтгүүлчийг Туркийн цагдаа нар өнгөрсөн амралтын өдөр баривчилсантай холбогдуулан ЕХ ингэж шүүмжиллээ.

Г.Доржханд

Эх сурвалж: