sonin.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа бүлгийн шинэ даргаа хэлэлцэж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайдаар томилогдсон тул бүлгийн даргын ажлаасаа чөлөөлөгдөж, тус бүлгийг дэд дарга С.Одонтуяа шинэ дарга сонгогдтол удирдахаар болсон гэнэ.

АН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, М.Батчимэг, М.Зоригт, Я.Санжмятав нарын нэр яригдаж байгаа бөгөөд бүлгийн дэд дарга С.Одонтуяагийн нэр ч давхар яригдаж байгаа аж.

Эх сурвалж: