sonin.mn

Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Монгол Улсын Гавъяат жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар 12 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд тоглогдох алдарт  “Шелкунчик” буюу “Цөмөөхэй” балетад Япон улсын “К балет” компанийн гоцлол бүжигчин Д.Батболд болон ДБЭТ-ын балетын бүжигчид болон сонгон шалгаруулалтаар шалгарсан 180 гаруй бяцхан хүүхдүүд оролцох юм.

Одоогоор уран бүтээлчид тоглолтын бэлтгэлээ хангаж байгаа бөгөөд Япон Улсын “Комаки балет” компаниас урилгаар оролцох бүжигчид өнөөдөр Монголд ирлээ.

Эдгээр бүжигчид өмнө нь “Монголын балетын хөгжил сан”-гаас зохион байгуулсан “Комаки балет” тоглолтод оролцож байсан юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.