sonin.mn

Францын “Сотби” компани анхдугаар богд Занабазарын XVII зуунд бүтээсэн хүрэл цутгамал ногоон Дарь-Эхийг өнгөрсөн пүрэв гаригт дуудлага худалдаанд оруулж, 4.3 сая ам.доллараар зарсан байна.

Энэхүү хосгүй үнэт бүтээлийг зарагдахаас өмнө БШУ-ы сайд Л.Гантөмөр дуудлага худалдааг зохион байгуулж байгаа “Сотби” компанийн ерөнхий захиралд хандан албан бичиг явуулсан байна.

Уг албан бичигтээ Занабазарын бүтээл Монгол Улсын өмч бөгөөд худалдан борлуулахыг хориглодог болохыг дурдсан ч “Сотби” компани дуудлага худалдааг товлосон өдрөө явуулж, ногоон Дарь-Эхийг худалджээ. Энэ талаар БШУ-ны сайд Л.Гантөмөрөөс тодруулахад “Уг бүтээлийг ямар байдлаар хил давуулсныг судлах ажлын хэсэг байгуулсан” гэв.

Ц.Анир

Эх сурвалж: