sonin.mn

БЭЭЖИН. /BBC/. БНХАУ-д хурим, оршуулга, зар сурталчилгаа болон бусад улс төрийн бус арга хэмжээнд төрийн дуулал эгшиглүүлэхийг хориглолоо гэж төрийн хэвлэлд мэдээлжээ.

Шинэ журмын дагуу, төрийн дууллыг томоохон улс төр болон дипломат арга хэмжээний үеэр, спортын ордон, сургууль зэрэг газарт эгшиглүүлнэ.

Энэ журмын гол зорилго нь төрийн дууллын ёс журмыг зөв зохистой хэлбэрт нь оруулах аж.

Мөн уг журмыг зөрчвөл шийтгэл ногдуулна.

Үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөө, хөгжил цэцэглэлт, улсын хүч болон ард иргэдийн баялгийг тусгасан төрийн дууллын хэрэглээг журамд оруулсан гэж Хятадын Коммунист нам мэдэгдсэн байна.

БНХАУ-ын нэр төрийг гаргах, хамгаалах талбарт болон Хятадын тамирчин медаль хүртэх үед төрийн дууллыг эгшиглүүлж болох аж.

Хятадын төрийн дуулалыг “The March of the Volunteers” буюу “Сайн дурынхны марш” гэдэг.

Д.Нямтулга

Эх сурвалж: