sonin.mn

Өнөөдөр ШЕЗ өөрийн байрандаа энэ оны онцлох ажлаа сэтгүүлчдэд тайлагнан, мэдээлэл өглөө.

ШЕЗ-ийн дарга, профессор Н.Лүндэндорж "Шүүхийн шинэтгэл 2014 онд" дэлгэрэнгүй мэдээлэл хийв. Тэрбээр "ШЕЗ 2014 оны онцлох 5 ажлаа дүгнэн нэрлэж байна. Энэ онд манайхан 1.Шүүхийн хөгжлийн стратегийг боловсруулсан, 2. Нээлттэй шүүх болсон, 3.Цахим шүүх боллоо, 4. Шүүхийн хүний нөөцийн шинэтгэл хийсэн, 5.Шүүхийн шийдвэрийн анализ хийлээ" хэмээн онцлов.

Шүүхийн хөгжлийн стратегээр "Шүүхийн шинэ менежмент" , "Шүүхийн хүний нөөцийн чадавхийг хөгжүүлэх", "Шүүгч, ажилтны нийгмийн хамгаалал", "Шүүхийн хөрөнгө оруулалтын дунд хугацааны хөтөлбөр", "Шүүх ба олон нийт" хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ. Нээлттэй шүүхийн хувьд бол шүүх хуралдааныг нээлттэй болгож, shuukh.mn болон цахим сангийн ухаалаг утасны хэрэглээ нэвтрүүлсэн байна.

Цахим шүүх болохдоо бүртгэл хяналтын нэгдсэн систем, шүүгчийн сонгон шалгаруулах программ, шилэн кабель, Дата төв, онлайн тогтолцоонд бүрэн шилжжээ. Шүүхийн хүний нөөцийн шинэтгэлээр 63 шинэ шүүгч ажилд авсны 33 нь гаднаас шалгаруулалтаар орж ирсэн. Түүний 25 нь хууль зүйн магистр аж.  Мөн  сонгомол шүүхийн шийдвэрийн эмхэтгэл гаргажээ.

Ж.Батсайхан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг