sonin.mn

КИНШАСА. /Xinhua/. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын өмнөд нутгийн Катагна мужийн Танганьика нууранд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт завь хөмөрсний улмаас 126 хүн амь эрсдэж, 221 хүн аврагджээ.

Уг осол тус улсын Моба болон Калеми хотын хооронд орших Танганьика нууранд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн орой болсон байна. Даац хэтрүүлсэн болон хүчтэй салхины улмаас завь осолдсон гэж нэрээ нууцлахыг хүссэн албан ёсны эх сурвалж мэдэгдсэн аж.

Конго болон Угандагийн хилийн хооронд оршдог Альберт нууранд энэ оны гуравдугаар сарын 22-нд дүрвэгчид тээвэрлэж явсан завь хөмөрснөөр 200 гаруй хүн амь эрсдэж байсан юм.

Г.Доржханд

Эх сурвалж: