sonin.mn

КИЕВ. /Ukrinform/. Хэрвээ ОХУ-д Вашингтон шинээр хориг арга хэмжээ авбал Москва заавал хариу барина.

ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков ингэж хэлснийг тус улсын мэдээний “Интерфакс” агентлаг мэдээллээ.

“Мэдээж хэрэг, бид зүгээр харж сууж болохгүй” гэж тэрбээр хэлжээ.

Энэ сарын 11-нд АНУ-ын Сенатын танхим Украины эрх чөлөөг дэмжих тухай хуулийн төслийг баталсан. Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, Оросын төрийн өмчийн компаниуд, тухайлбал “Газпром” болон “Рособоронэкспорт” компанид АНУ-ын засаг захиргаа шинээр хориг арга хэмжээ авахыг уг хуулийн төсөлд зөвшөөрчээ.

Г.Доржханд

Эх сурвалж: