sonin.mn

АСТАНА. /Xinhua/. Манай улс 2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөхөөр төлөвлөж байгаа гэж Кахахстаны хөл бөмбөгийн холбооны тэргүүний суудлаас буух гэж буй Адильбек Жаксыбеков мэдэгдлээ.

Төв Азийн энэ улсын хамгийн том хот Алматы 2022 оны өвлийн олимпын наадмыг зохион байгуулах эрхийг авахаар өрсөлдөж байгаа юм.

Азийн өвлийн наадам Алматыд болж байсан удаатай. Мөн 2017 оны "Өвлийн Универсиад наадам" Алматыд болно.

2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийг ОХУ, 2022 оныхыг Катар зохион байгуулахаар болсон билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: