sonin.mn

2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагийн байдлаар:

МОНГОЛ УЛСАД:

Улсын хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, гамшиг, химийн болон цацраг идэвхт бодисын хордлогын талаар албан болон албан бус сувгаар мэдээлэгдээгүй байна.

ДЭЛХИЙ ДАХИНД:

Эбола вируст халдвар, дэлхий дахинд, албан мэдээ

2014 оны 12 дүгээр сарын 07-ныбайдлаар дэлхийн 9 улсад 18008хүн өвчилж, 6437(35%) хүн нас барж, 12дүгээр сарын 03-наас хойш 797 шинэ тохиолдол, нас баралт 381 хүнээр тус тус нэмэгджээ. Нийт 639 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 54% (349) нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 17 хүнээр нэмэгдсэн байна.

Гвинейд өвчний дэгдэлт бага зэрэг нэмэгдэж, 12 дугаар сарын 7-ны байдлаар 103 батлагдсан болон болзошгүй тохиолдол, Либерит буурч, 12 дугаар сарын 3-ны байдлаар 29 батлагдсан тохиолдол, харин Сьерро-Леонд нэмэгдэж, 12 дугаар сарын 7-ны байдлаар 397 батлагдсан тохиолдол нэмэгдэн бүртгэгджээ.

Эх сурвалж: ДЭМБ

Шувууны томуу, Вьетнам улсад, албан мэдээ:

Шувууны томуугийн өндөр хоруу чанартай H5 хэвшлийн вирусээр үүсгэгдсэн дэгдэлт тус улсын 3 тосгонд бүртгэгдэж, нийт 1667 шувуу өртөмхий байснаас 1247 шувуу өвчилж, 420 шувууг устгасан байна.

Эх сурвалж: www.oie.int

Шуурхай удирдлагын төв