sonin.mn

СИДНЕЙ. /BBC/. Австралийн Сидней хотын кафед барьцаалагдсан хүмүүсийн гурав нь зугтаж байгаа бичлэгийг тус улсын телевиз үзүүлжээ.

Хоёр эрэгтэй шилэн хаалгаар, өөр нэг нь түймрийн гарцаар зугтсан байна.

“Daily Mail Australia” сонины сурвалжлагчийн мэдээлснээр, зугтсан эрэгтэйчүүдийн нэг нь кафен ажилтан бол хоёр нь үйлчлүүлэгч аж.

Одоогийн байдлаар тэдний суллагдсан шалтгаан тодорхойгүй байна.

Сидней хотын “Lindt” кафег наад зах нь зэвсэглэсэн нэг этгээд эзлэн авсны дараа араб бичиг бүхий хар далбаа цонхон дээр нь гарч ирсэн гэж урьд нь мэдээлсэн билээ.

Д.Жаргал

Эх сурвалж: