sonin.mn

Улстөрчдийн халаасанд багтсан “Нүхт тур”-ын монополчлол энэ засгийн газрын vед ч дуусах­­гvй үргэлжлэх болол­­той. Учир нь катерингийн үйл ажиллагаатай нь холбоотойгоор “МИАТ” болоод “Нүхт тур” ХХК-ийн ужгирсан түншлэлийн ард нэр бvхий улстөрчдийн эрх ашиг нуугдаж байгааг тус газрын алба хаагчид ил цагаан мэдээлж байсан удаа ч бий.

Товчхондоо бол агаарын хөлгөөр зорчиж байгаа гадаад дотоодын зорчигчдын хоолыг өндөр үнээр худалдах нь тэдний халаас нэгтэй нөхдүүдэд их хэмжээний ашиг орж ирэх учраас өнөөг хүртэл монополь байдлаа хадгалсаар ирсэн нь нууц биш юм.

Өөрөөр хэлбэл, Зам тээврийн яам, ТӨХ гэх хоёр том газар “МИАТ” ХК-ийг заавал “Нүх тур”-тэй катерингийн гэрээ байгуул хэмээн дарамталж тэднийг ацан шалаанд оруулаад байгаа тухайг эх сурвалж мэдээлж байна.

Манай сонин хоол нэртэй хороор бусдын эрvvл мэндэд заналхийлж буй тус компанийн катерингийн үйлчилгээний асуудлыг олон удаа хөндөн бичиж байсан боловч тэдний ар талыг даагчид нь нөлөө бvхий улстөрчид байсан учраас тэд ийнхүү даварсан хэрэг.

Тиймээс “Нvхт тур” ХХК-нд зоригтойхон шалгалт хийчих төрийн албаныхан ч олдоогvй юм. Бурхангvй газрын бумба мэт галзуурч байсан “Нvхт тур”-ын нvглийг НМХГ-ийнхан өнгөрсөн баасан гарагт харин ч нэг илчлээд өглөө.

Тодруулбал, тус газраас Хан-Уул дvvрэгт байрлах "Нvхт тур" ХХК-ийн авиа катерингийн хоол vйлдвэрлэлийн vйл ажиллагаанд шалгалт хийж, шаардлага хангахгvй хоол хvнс нийлvvлдэгийг нь тогтоосон байна.

Уг шалгалтаар халуун боловсруулалтаас гарсан хоол хvнсийг ил задгай нөхцөл, тасал­­гааны тем­­­пературт хадгалж байгаа нь тухайн хоолонд бактери vржиж, бохирдол vvсэх нөхцөлийг бvрдvvлж байж. Түүнчлэн бэлэн болсон хоол хvнснээс дээж авч НМХГ-ын төв лабораторид шинжлvvлэхэд нянгийн бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс ихээхэн хэтэрсэн vзvvлэлттэй гарчээ.

Үүнээс гадна технологийн шат дамжлагыг нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулаагvй, хоол, хvнсний бvтээгдэхvvнийг нисэх онгоц руу зөөвөрлөхөд зориулалтын хөргvvр, төмператур хэмжигчтэй тээврийн хэрэгслээр тээвэрлэдэггvй, хvнсний тvvхий эд, бvтээгдэхvvний ул мөрийг мөрдөн тогтоох бvртгэл хөтөлдөггvй байсан байна. Тиймээс НМХГ-аас "Нvхт тур" компанид зөрчил арилгуулах тухай улсын байцаагчийн 11 заалттай хугацаатай vvрэг даалгавар өгч зөрчлийг яаралтай арилгахыг vvрэг болгожээ.

Дээрх шалгалтыг хийх болсон зорилго нь иргэдээс онгоцны хоолтой холбоотой маш их гомдол ирдэг учир ийнхvv шалгалт хийсэн болохоо НМХГ-ынхан онцлон хэлж байсан юм. Өнгөрсөн хугацаанд “Нvхт тур”-ын хоолноос хордлоо гэж олон хvн гомдол гаргадаг боловч хоолонд хордсон хvмvvс таваас дээш байсан тохиолдолд хордлого авсан гэж vздэг байна.

Өөрөөр хэлбэл нэг хvн тус компанийн хоолноос хордсон бол “хохь” чинь гэж хэлж байгаатай агаар нэг юм. Хэдийгээр энд нэг хvн хордсон мэт харагдаж байгаа боловч цаагуураа олон зорчигчийн эрvvл мэндэд сөргөөр нөлөөлж, эдийн засагт нь хvртэл ихээхэн хохиролтой гэдгийг тус компанийн захирал Д.Хоржав гуай ойлгохгvй байсаар өнөөг хvрчээ.

Хэдийгээр зорчигчдод чанаргvй хоол хvнсээр vйлчилдэг байсан нь шалгалтаар тогтоогдсон ч Д.Хоржавын “Нvхт тур” нь “МИАТ” ХК-иас жилдээ гурван тэрбум төгрөгийг сул авдаг байна. Өөрөөр хэлбэл, “МИАТ” ХК нь катерингийн vйлчилгээгээ өөрсдөө хийвэл жилдээ 1.1 тэрбум төгрөгийг хэмнэх боломж бvрэн байгаа гэдгийг албаны эх сурвалжууд мэдээлж байна.

Тодруулбал, 2009 онд менежментийн хувьчлалаар тус компани зорчигчдод зориулсан хоол хvнс бэлтгэх ажлыг авчээ. Гэхдээ энэхvv гэрээг анх “МИАТ”-ийн захирал асан Ч.Орхон “Нvхт тур” компанитай хийж байж.

Өөрөөр хэлбэл, 2009 оны долоодугаар сарын 23-ны өдөр 09/139 тоот “МИАТ” ХК-ийн катеринг төвийн удирдах vйл ажиллагааг удирдлагын гэрээгээр гvйцэтгvvлэх тухай гэрээг “МИАТ” ХК, “Нvхт тур” ХХК-ийн хооронд хоёр жилийн хугацаатайгаар байгуулжээ.

Эл гэрээг байгуулахдаа компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар эцэслэн хэлэлцvvлж шийдвэрлvvлээгvй байсан нь хоёр жилийн өмнө хийгдсэн шалгалтаар тогтоогдсон байна.

Тэдний энэхvv хууль бус vйлдлийг Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа “МИАТ” компанид хандсан нэгэн шаардлагаараа хөндөж байж. Тvvнд нь “Нүхт тур” компанитай байгуулсан гэрээг цуцлах, хууль хяналтын байгууллагаар шалгуулах тухай байсан аж. Тэгээд ч “Нvхт тур” компанийн “МИАТ” компанид шахдаг бараа бvтээгдэхvvн нь дэлхийн зах зээлийн vнээс эрс өндөр байжээ.

Яг vнэндээ “МИАТ” ХК нь 1998 онд өөрийн хөрөнгөөр катерингийн зориулалт бvхий барилга барьж ашиглалтад оруулсан байдаг юм билээ. Энэ нь Олон улсын нислэгээр зорчигчдын хоолыг өөрсдөө бэлтгэх цехтэй болсон гэсэн vг. Тус компани 2000 он гэхэд 106.2 мянган ам.долларын худалдаа хийж, 31.8 мянган ам долларын ашигтай ажиллаж байхад нь 2002 онд “МИАТ катеринг” нэртэй төрийн өмчит ХХК болгож зохион байгуулалтыг нь өөрчилж, аж ахуйн тооцоон дээр ажиллуулан 13.2 сая төгрөгийн ашигтай ажилласан байдаг.

Эндээс харахад “МИАТ” ХК-нд катерингийн vйлчилгээг цаашид аваад явах бvрэн боломжтой байсаар атал тухайн vеийн дарга нар хуйвалдан “Нvхт тур” ХХК-д монополь эрхийг олгож, сонирхолын зөрчил vvсгэжээ. Тухайлбал, “МИАТ” ХК “Нvхт тур”-ээс хоолны vйлчилгээгээ салгаж авах гэхээр тэд шvvхдээд ялчихдаг юм гэж Г.Жаргалсайхан захирал аргаа баран ярьж байсан удаа бий. Тиймээс тэд дахин ялагдахгvйн тулд “Нvхт тур”-ын тухай бараг л хар данс шахуу юм цуглуулж байж гэрээгээ цуцлуулах болов уу хэмээн ярьж байсан юм.

Тэгээд ч “Нүхт тур” компанийн хоолны амт чанар маш муу гэдэгтэй “МИАТ” ХК-ийн бvхий л удирдлагууд санал нэг байсныг хэлэх нь зvйтэй.

Тvvнчлэн “Нүхт тур” ХХК “Аэрофлот”-ын хоолыг хийгээд жилд өчнөөн тэрбум төгрөг аваад зогсохгvй нөгөө л төрийн өмчит компани гэх нэртэй “МИАТ”-ийн нэрийг барин бас л өөрсдийн хоолоо нийлvvлсээр иржээ. Тиймээс “Нүхт тур”-ын энэхvv монополчлолыг зогсоох цаг нь ирсэн бололтой.

Эх сурвалж: